Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон хотын Жүн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Хү Гүний урилгаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд тэргүүтэй Төлөөлөгчид зочиллоо.
2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жүн дүүргийн Засаг дарга нарын хооронд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хоёр дүүргийн найрамдалт харилцаа эхэлсэн түүхтэй.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд, БНСУ-ын Жүн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Хү Гүн нар хоёр дүүргийн цаашдын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан технологи, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллахаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг”-т харилцан тохиролцож гарын үсэг зурав.
Уг санамж бичгийн хүрээнд Инчеон хотын Жүн дүүргийн Инха их сургуулийн эмнэлэгтэй танилцаж, Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч солилцоо, үзлэг оношилгооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцохоор боллоо.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS