Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн.
Тэтгэврийн шинэчлэлийг бодитойгоор эхлүүлж, даатгуулагч бүр “Хагас хуримтлалын нэрийн данс”-тай боллоо. Өөрөөр хэлбэл Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүссэн байна.
Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0%, даатгуулагчийн төлөх 1.0%, нийт 2.0%, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0%-ийн шимтгэлийг хуримтлуулж эхэлсэн байна. Цаашид даатгуулагч иргэдийг олон давхар тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчныг шинэчилнэ. Даатгуулагч “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломжтой.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
