Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Монголын үндэсний бөхийн холбоо барилдаанаа улирлын системд шилжүүлж, бөхчүүдэд чансаа тогтоохоо зарласан билээ.
Тэгвэл 2025 оны анхны чансаагаа албан ёсоор зарласан бөгөөд үүнд 390 бөх жагслаа. Анхдугаар чансааг тогтоохдоо улирлын нээлт, нийслэлийн 385 жилийн ой, Монгол Бахархлын өдөр, Улс тунхагласны ой, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом” гэсэн таван барилдааны амжилтыг харгалзсан байна. Анхны чансааг Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат 2400 оноогоор тэргүүлжээ. Тэгвэл топ аравт аймгийн цолтой хоёр бөх багтсан нь хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар юм. Харин улсын начин Ч.Батчулуун дэд байрт эрэмбэлэгдсэн бол улсын аварга О.Хангай гуравт жагслаа.
Дээрх таван бөхөөс гадна топ 10-т улсын арслан Ц.Бямба-Отгон, начин Д.Амарсайхан, Э.Батмагнай, харцага Э.Даш, заан М.Лхагвагэрэл нар багтсан байна. Харин шинэ дархан аварга Н.Батсуурь 383 дугаарт эрэмбэлэгдлээ. Дашрамд сонирхуулахад, нэгдүгээр сард чансааны оноо олгох хоёр барилдаан байгаа бөгөөд эхнийх нь энэ сарын 13-нд болно.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS