126:1 Тогмидын Доржханд

126:1 Тогмидын Доржханд

Хурган олигархи

ӨНӨӨДӨР буюу карьер. Монгол талаасаа нэгдүгээр хүн гэдэг шиг Т.Доржханд өнөөдөр албан тушаалын карьер, эрх мэдлийн хувьд хамтарсан Засгийн газартаа гуравдугаарт орно. Гишүүн, сайд, намын даргын гурван давхар дээлтэй. Шадар сайдын хувьд тэрбээр энэ жил 8.4 тэрбум төгрөг захиран зарцуулахын зэрэгцээ 10 тэрбумын төсөвтэй Эрчим хүчний үндэсний хороог даргалж буй.  

Парламент дахь намынхаа ганц суудлыг найм болгож, бүлэг байгуулчихсан. МАН, АН-тай хэл амаа ололцож, улс төрийн шатрын хөлөг дээр зөв нүүсэн дөрвөн жилийг ардаа хийчихсэн маадгар суугаа.

 

Зөв нүүдэл гэдэг нь Т.Доржханд гэдэг улстөрч хийгээд ХҮН намын л хувьд шүү. Түүнээс биш олон нийтийн эрх ашигт тэр бүр нийцэхээргүй алхмыг  ХҮН нам болон түүний дарга хийж ирсэн. Түүнээсээ болж шүүмжлэлд өртөж, МАН-ын хэвлэлийн төлөөлөгч шиг ажиллалаа, эрх баригчдыг хамгааллаа, тэдний бууны нохой боллоо гэх мэтээр элдвээр хэлүүлж байв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоо, 126 гишүүнтэй парламент гэсэн реформыг Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нартай хөтлөлцөн хийсэн тул сайн муу, зөв буруу, ял гавьяа аль алиныг цуг үүрэлцэж таарна. УИХ-д хоёр дахиа сонгогдоод шууд Шадар сайд болсон нь улс төрийн карьерын хувьд том амжилт. Богино зайд хурдтай гүйж оргил дээр гарч ирчихээд амьсгаадаж зогсоо тамирчинтай түүнийг адилтгаж болно. Одоохондоо Т.Доржханд амьсгаагаа дарж амжаагүй л байна. Уулчин хүн оргилыг байлдан дагуулсны дараа тэнд хэрхэн удаан байх вэ, яаж эрсдэлгүй уруудах вэ гэдэг хамгийн том асуудал байдаг гэдэг. ХҮН намын даргад ч тийм сорилт тулгараад буй.

 

ӨЧИГДӨР буюу замнал. Санхүүч мэргэжилтэй, Сангийн яаманд газрын дарга хүртэл карьер хийсэн залуу Олон улсын валютын сангийн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр хоёр жил ажиллаж ирмэгцээ ХҮН намын УЗ-ийн дарга болж, шууд 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байв. Сонгуульд бүдэрмэгцээ Хөдөлмөрийн Үндэсний Намынхаа нэрийг сольж, ХҮН нам болгож аваад дараагийн сонгуулийн бэлтгэлдээ орсон. Ингээд 2020 оны сонгуулиар УИХ-д хөл тавьж, намаа парламентад суудалтай болгосон. Энэ гавьяагаа үнэлүүлж, 2021 онд намынхаа даргын сэнтийд ногоон гэрлээр суусан. Тэрбээр сонгуульд саналаа өгөхдөө дээлэн дээр пүүз өмсөж, гишүүн болчихоод тангараг өргөхдөө хуучирсан шаахайтай Төрийн ордонд орж ирж шуугиан тарьж, олны анхааралд өртөж байв.

Т.Доржханд 2020 онд УИХ-д дөнгөж сонгогдсоныхоо дараа “аль нэг намд уусаж, шингэж орохгүй. Хүчтэй сөрөг хүчин байж, залуусын дуу хоолой болж ажиллана” хэмээн мэдэгдэж байсан. Харин өнгөрсөн хавар “УИХ-ын гишүүн болоод айхтар эрх дарх, ямба эдлээд байгаа юм алга. Цалин нь маш бага байна” хэмээн гомдоллосон удаатай.

Тэрбээр анх УИХ-д сонгогдохдоо жилийн 13 сая төгрөг буюу хамгийн бага орлоготой гишүүнээр нэрлэгдэж байсан бол 2024 оны байдлаар түүний орлого гурав дахин өсжээ. Сонгуулийн дараа харин хамгийн өндөр төсөвтэй сайд болоод буй.

 

ИРЭЭДҮЙ буюу амбиц. ХҮН нам хурдан гарч ирсэн шигээ хурдан нэрээ баасдаж байгаа. Эрх баригчдын халаасанд торох юмгүй гүйгээд орчихсон. Гишүүд нь эрх мэдэл, албан тушаалын бялуу хуваалтад ичиж нэрэлхэлгүй очерлож байгаа. Засгийн томилгоо, хот, дүүргийн томилгоо бүгдэд ХҮН-чүүд жагсаастай. Түүнчлэн ХҮН нам Т.Доржхандын хувийн компани шиг болчихлоо гэж мэдэгдэл хийгээд намын батлахаа өгөөд гарсан залуус ч бий. Энэ мэтээс болоод Т.Доржханд намын даргын хувьд дараагийн сонгуульд тааруухан рейтингтэй орж мэднэ. Гэхдээ сүх далайтал үхэр амар гэдэг. Сонгууль болтол Т.Доржханд маадгар хэвээр явах буй за.

 

САЙН, МУУ нь. Сарын өмнө УИХ-аар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн томилгоог хэлэлцэхэд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорыг дэмжилгүй буцаасан. Учир нь Л.Сонор нь Шадар сайд Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү. Тиймээс УИХ-ын гишүүд үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо гэж үзсэн хэрэг. Хувьдаа даатгалын компанитай Т.Доржханд гишүүн өөрийн дүүгээ Санхүүгийн зохицуулах хорооны нөлөө бүхий албан тушаалд томилуулахаар санал оруулсан нь яаж ч бодсон буруу. Т.Доржханд ОУВС-гийн гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байхдаа Вашингтоны хамгийн үнэтэй дүүрэгт, монгол мөнгөөр 6.8 тэрбумын үнэтэй тансаг хуасанд эхнэр У.Сийлэн болон дүү Л.Сонор нарын хамт амьдарч байсан байдаг.

 

Түүний ах Т.Лувсандорж нь “Нүүрсний бүлэглэл”-ийн хамгийн том төлөөлөл, Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч болох “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, түүний ах Б.Жаргалсайхан нартай халаас нэгтэй хамтрагчид. Ах дүү хоёрын байгуулсан хэд хэдэн компанийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж иржээ. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд Нүүрсний хулгай болон Хөгжлийн банкны хулгайн хэрэгт өөрийгөө гол дүр болгож гарч ирсэн нь цаанаа “Моннис”-ийг халхавчлах гэсэн зорилготой байсан байж болзошгүй гэдэг хардлага гарч байсан юм.  

 

Тэрээр анхны эхнэрээсээ салж цагтаа МАН-ын гол санхүүжүүлэгч байсан “Монре импекс”-ийн У.Уламбаяр агсаны ууган охин, өв залгамжлагч У.Сийлэнтэй суусан. Хувийн амьдралын энэхүү өөрчлөлт нь түүний бэл хөрөнгө зузаарах улмаар улс төрд хөл тавих амбицыг өдөөсөн гэх яриа ч байдаг. Ямартай ч өнөөдөр түүний нэр дээр ББСБ, даатгал, эм, барьцаалан зээлдүүлэх төв, авто машины бизнес зэрэг нэлээн солонгорон төрөлжсөн бизнестэй сайд нарын нэг. Эхнэр нь “Монре даатгал” ХХК, “Монре импекс” ХХК, “Зээл Эм Эн” ХХК, “Авто Хаб” ХХК, “Стандарт Инвестмэнт” ҮЦК, “Монре файнаншиал” ХХК гэсэн компаниудтай. Мөн Т.Доржхандын ах, эгч, тэдний үр хүүхдийн нэр дээр 30 гаруй компани байдаг гэсэн мэдээлэл  бий.

Улс орны улс төр, эдийн засгийн бодлогыг хувийн зорилго, бодлогодоо ашиглаж буй цөөнхийн эзэрхлийг олигархи гэж тодорхойлдог юм билээ. Хууль тогтоох дээд байгууллага болон гүйцэтгэх засаглалд өндөр албан тушаал хашиж, улс төрийн намыг тэргүүлж байгаа улстөрчийн хувьд Т.Доржханд амин хувийн олон компанийнхаа эрх ашгийг хойш тавьж чадаж байгаа эсэхээс цаашдын ирээдүй нь шалтгаална.

Хурган олигархи дээрээ төлгөн коммунист болчихвол тэгээд дуусаа. Хэрхэхийг Т.Доржхандын толгой шийднэ.

 

Г.Ууганбаатар 

Холбоотой мэдээ

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

10 цаг 12 мин

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

16 цаг 20 мин

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн: Нийт $20.6 тэрбумын хөрөнгө оруулалт Оюу толгойд орж ирсэн.

16 цаг 47 мин

Гадаа агаар ямар байна вэ?

16 цаг 55 мин

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

17 цаг 2 мин

Оюу толгой 2010-2024 онд нийт 32 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний 70% гаруй нь худалдан авалт, татвар хураамж, цалин хөлс зэргээр Монголын эдийн засагт шингэсэн байна.

18 цаг 59 мин

Далай шиг баян Далайн Батбаяр гишүүний “Монголчех Металл” ХХК далд уурхайдаа хятадуудыг хууль бусаар орогнуулж байжээ

Уржигдар 17 цаг 42 мин

УИХ-ын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүнээр С.Цэнгүүн тодорлоо

Уржигдар 16 цаг 20 мин

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолтоо тайлбарлах нь зүйтэй

Уржигдар 16 цаг 16 мин

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

Уржигдар 15 цаг 04 мин

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Уржигдар 13 цаг 44 мин

Э.Бямбажав: Оюутолгойн хувь оролцоо, хөрөнгөө бусдын мэдэлд өгчхөөд, алдагдал, зээл, зээлийн хүүгийн дарамтад орж суудаг хөрөнгийн эзэн Монгол болчхоод байна

Уржигдар 10 цаг 10 мин

Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан

2025-12-10

“Үндэсний давхар даатгал” ХК ВВ+ үнэлгээгээ 3 дахь жилдээ баталлаа

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: МУЗГ Чингис бондыг маш бага хүүтэй босгож байсан. Энэ бол Оюу толгойн ашиг тус шүү.

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: Хүүгийн бүтэц LIBOR+6.5% буюу тухайн үедээ 6.8% байсан.

2025-12-10

Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилжээ

2025-12-10

Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?

2025-12-10

Робот кодчлолын дэлхийн аваргаас 3 сурагч алтан медаль хүртлээ

2025-12-10

Д.Дорлигжавын дүү хятад иргэнээс 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад залилжээ

2025-12-10

Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ

2025-12-08

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

10 цаг 12 мин

Робот кодчлолын дэлхийн аваргаас 3 сурагч алтан медаль хүртлээ

2025-12-10

Д.Дорлигжавын дүү хятад иргэнээс 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад залилжээ

2025-12-10

УИХ-ын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүнээр С.Цэнгүүн тодорлоо

Уржигдар 16 цаг 20 мин

Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилжээ

2025-12-10

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Асуудлыг шийдэх бүх боломж нь байхад чадалгүй өдийг хүргэсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд та. Ийм занг “матрын нулимс” л гэдэг сэн.

2025-12-09

Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?

2025-12-10

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

Уржигдар 15 цаг 04 мин

Ли Жан Хуа: Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар “Та нар казино тоглоод алдсан гэж бод, хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал.” гэж хэлж хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн 

2025-12-09

Мөнхийн залуу топ модель Э.Одгэрэлийн ээлжит фокус

2025-12-09

Сангийн сайд асан С.Баярцогт: Хүүгийн бүтэц LIBOR+6.5% буюу тухайн үедээ 6.8% байсан.

2025-12-10

"UB DEBATE-2025" мэтгэлцээний шилдгүүд тодорлоо

2025-12-10

Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: МУЗГ Чингис бондыг маш бага хүүтэй босгож байсан. Энэ бол Оюу толгойн ашиг тус шүү.

2025-12-10

“Үндэсний давхар даатгал” ХК ВВ+ үнэлгээгээ 3 дахь жилдээ баталлаа

2025-12-10

Монгол улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

2025-12-09

“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа

2025-12-09

“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно

2025-12-09

Харбины гэрээг шалгах түр хороог байгуулахыг эдийн засгийн байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжлээ

2025-12-09

Сурталчилгаа