24 улсын 2755 иргэнд цахимаар виз олгожээ

24 улсын 2755 иргэнд цахимаар виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 1724 иргэнд визийн зөвшөөрөл, 674 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 24 улсын 2755 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1217 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3909 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 2029 иргэний бүртгэлд хасалт хийв. Төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бус 12 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, 43 аж ахуйн нэгж, байгууллага, 651 гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг шалгаж, нийт 18 зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авлаа.

Мөн зөрчил гаргасан 1767 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 1 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 8 улсын 121 иргэнийг албадан гаргалаа. 2025 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 31092 гадаадын иргэн байна.

Үүнээс хөдөлмөр эрхлэгч 12852, хөрөнгө оруулагч 3816, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4812, цагаач 1828, шашны зорилгоор 116, албан хэргээр 639 гадаадын иргэн байна.

Холбоотой мэдээ

Өнөөдөр болох үйл явдлын тойм

1 цаг 5 мин

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

15 цаг 15 мин

Дэлхийн тэрбумтнууд нэг өдрийн дотор 208 тэрбум ам.доллар алджээ

2025-04-04

Бүтээмжийн менежер буюу шахааныхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ч савраа дүржээ     

2025-04-04

Э.Нандинзүрхийн амьдралыг бусниулагч Ж.Уянга гэж хэн бэ?

2025-04-04

Өсвөрийн хөлбөмбөгчид Английн премьер лигийн “Фүлхэм” клубийн сургалтад хамрагдана

2025-04-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-03

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

2025-04-02

Монгол улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна

2025-04-02

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:Танд ӨӨРИЙН ХУТГАСАН асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа өгч байна!

2025-04-02

Хогийн цэг дээрх “Напалеон”

2025-04-02

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-02

Орон сууцны урт хугацааны бодлогоо тодорхойлно.

2025-04-01

Иргэн Г.Ган-Очир худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо!

2025-04-01

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун хүн амины хэргийн эзэн холбогдогч гэв үү?

2025-04-01

ДЭЛХИЙД ХОЁРТ ОРДОГ ПУСАНЫ БООМТЫГ МОНГОЛ УЛС РУУ НЭЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

2025-04-01

“Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

2025-04-01

Баасан гарагт буюу ханш нээх өдөр хилийн зарим боомтыг түр хаана

2025-04-01

Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

2025-04-01

Сурталчилгаа