БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ

БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд С.Сүхболд тус улсын Гадаад хэргийн яамны Консул, Аюулгүй байдлын газрын захирал Юн Чусоктой өнгөрсөн 25-нд уулзжээ. Монгол Улсын иргэдээс виз мэдүүлэх материалд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” цахим системээс олгогддог үндэсний гадаад паспортын лавлагаагааг хүчин төгөлдөрт тооцуулах саналыг Гадаад харилцааны яамны Ноот бичгээр хэд хэдэн удаа хүргүүлсэн асуудалд ахиц гаргах талаар нэн түрүүнд илтгэжээ. БНСУ-ын виз мэдүүлсэн байх хугацаандаа гадаадын бусад улс орнуудад чөлөөтэй зорчих нөхцөл хязгаарлагдахгүй байх талаар шийдвэр зайлшгүй хэрэгцээтэйг онцоллоо.

Түүнчлэн солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн гар утсыг шалган, хувийн мэдээлэлд халдаж буйг зогсоох, эмчилгээний визний шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил болгох талаар ч санал нөхцөл байдлыг ярилцжээ. Эмчилгээнд хамрагдагсадын визийн шаардлагын асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны сүүлийн хуралдаанд ч тавьсан юм.

БНСУ-ын талаас суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтын дагуу гадаад паспортыг хурааж буйг Хууль зүйн яамтайгаа зөвлөлдөн шийдвэрлэх талаар ноён Юн Чусок хэлжээ. Мөн Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны визний асуудал хариуцсан ажилтны тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоогоо авсан өвчтөн эмчилгээний визээ цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй зэрэг дэвшилтэт шийдвэрүүд саяханаас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг онцолжээ. Бусад дурдагдсан асуудлаар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлжээ.

Дэлхийн тэрбумтнууд нэг өдрийн дотор 208 тэрбум ам.доллар алджээ

Уржигдар 17 цаг 00 мин

Бүтээмжийн менежер буюу шахааныхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ч савраа дүржээ     

Уржигдар 13 цаг 03 мин

Э.Нандинзүрхийн амьдралыг бусниулагч Ж.Уянга гэж хэн бэ?

Уржигдар 12 цаг 56 мин

Өсвөрийн хөлбөмбөгчид Английн премьер лигийн “Фүлхэм” клубийн сургалтад хамрагдана

Уржигдар 10 цаг 37 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 22 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-03

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

2025-04-02

Монгол улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна

2025-04-02

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:Танд ӨӨРИЙН ХУТГАСАН асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа өгч байна!

2025-04-02

Хогийн цэг дээрх “Напалеон”

2025-04-02

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-02

Орон сууцны урт хугацааны бодлогоо тодорхойлно.

2025-04-01

Иргэн Г.Ган-Очир худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо!

2025-04-01

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун хүн амины хэргийн эзэн холбогдогч гэв үү?

2025-04-01

ДЭЛХИЙД ХОЁРТ ОРДОГ ПУСАНЫ БООМТЫГ МОНГОЛ УЛС РУУ НЭЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

2025-04-01

“Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

2025-04-01

Баасан гарагт буюу ханш нээх өдөр хилийн зарим боомтыг түр хаана

2025-04-01

Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

2025-04-01

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2025-04-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-01

Сурталчилгаа