Гуравдугаар сарын 18 буюу

Гуравдугаар сарын 18 буюу "Цэргийн баяр"

2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр хэмээх тавдугаар зүйлд "Жагсаалтад дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ" хэмээгээд 5.1.2-д Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18-ныг нэрлэсэн байдаг. Энэ өдөр бүх нийтээрээ амардаггүй ч ажлын болон гэр бүлийн эрчүүдээ нийтээрээ баярлуулдаг. Тэгвэл Цэргийн баяр хэмээн нэрлэгддэг энэхүү өдөр ямар ач холбогдолтой, түүхэн өдөр вэ.

Үүнийг Монголын түүхийн тайлбар толь "mongoltoli.mn"-д тайлбарласнаар хүргэе. Энэхүү толийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 2016 онд бүтээлгэсэн учир хамгийн баталгаатай эх сурвалж хэмээн тодотгож болно. Энэхүү тольд "Хиагтын тулалдаан" нэрээр "1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхлэл, анхны ялалт" хэмээн товч тодорхойлжээ. 

Харин дэлгэрүүлсэн тайлбарт "Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийсэн МАН-ын төлөөлөгчид  “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг монголчууд өөрийн хүчээр хийх”-ээр тохирч зэвсэг, санхүүгийн тусламж авчээ. 1921 оны 3 сарын 6-7-нд хуралдсан  Ардын намын  Төв хороо, Цэргийн штабын  хамтарсан хурлаас Хиагтыг чөлөөлөх шийдвэр гаргав. Цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулах, цэргийг шилжүүлэн байрлуулах, байлдааны болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангах ажлыг шуурхайлан хийж, бэлтгэл бүрэн хангагдсан тухай жанжин Д.Сүхбаатар 3 дугаар сарын 14-нд АТЗГ-т илтгэжээ. Хотыг байлдаангүйгээр өгөхийг шаардсан бичигт хятадын цэргийн командлал хариу өгөөгүй тул 18-ны өглөө Хиагтыг  дайлаар орохыг тушаасан ёсоор жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нар 17-ны орой цэргийн ангиудыг Алтангаас хөдөлгөж, 18-ны өглөө байлдааны районд ирж байрлал эзэлжээ.

Хиагт хот, түүний орчимд байсан 12 пулемёт, 7 их буутай 2000-аад хятад цэргийн эсрэг 2 их буу, 4-5 пулемёт бүхий  400 орчим хүнтэй ардын журамт цэргийн довтолгоон өглөөний 09.00 цагийн хэрд эхэлж, дундаа завсарлагатайгаар өрнөн, үдэш болтол үргэлжилж,  эсэргүүцэн няцааж үл чадсан хятад цэргүүд хотоос гарч Ивцэг, Бөхлөөг чиглэн  зугтжээ. Үүгээр  Хиагтын байлдаан  үндсэндээ дуусч, хотыг хамгаалан харуул манаа тавьж хоносон ардын журамт цэрэг 19-ний өглөө эрт хотод оржээ. Г.Бумцэнд, Д.Нанзад нарын ангиуд гаминг нэхэн байлдаж устгав. Ардын журамт цэрэг богино хугацаанд хохирол багатайгаар ялалт байгуулж, төрөл бүрийн буу 120, пулемёт 9,  бөмбөг 84, сэлэм 80, сум 26000, тэрэг 5 зэрэг нилээд зүйлийг олзлон авчээ.

Хиагтын байлдаан нь харийн цэргийг эсэргүүцэн тэмцэх зэвсэгт хүч Монгол оронд буй болсныг илтгэн харуулж,түшиц газартай болсон АТЗГ нутаг орондоо төвхнөн, эрх үүргээ хэрэгжүүлэх бололцоо бүрдэв. Эл байлдаан журамт цэргийн цэргийн сүр хүч, эгнээ өргөжих явдлыг мөн тодорхойлжээ. Хятад цэргийг хөөн зайлуулсан мэдээ чимээ түргэн зуур түгэн тархаж, нутгийн ард олон цэргийн хүчийг зузаатгахад бүхий л зүйлээрээ хүчин тусалж эхэлсэн байна. АЖЦ-ийн ялалт ард түмнийг тэмцэлд зоригжуулсан  үйл явдал болж, Хиагтын ялалтаар 1921 оны хувьсгал эхлэв. (Н.Хишигт)" хэмээн тэмдэглэн үлдээжээ.

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

10 цаг 18 мин

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

16 цаг 26 мин

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн: Нийт $20.6 тэрбумын хөрөнгө оруулалт Оюу толгойд орж ирсэн.

16 цаг 53 мин

Гадаа агаар ямар байна вэ?

17 цаг 1 мин

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

17 цаг 8 мин

Оюу толгой 2010-2024 онд нийт 32 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний 70% гаруй нь худалдан авалт, татвар хураамж, цалин хөлс зэргээр Монголын эдийн засагт шингэсэн байна.

19 цаг 5 мин

Далай шиг баян Далайн Батбаяр гишүүний “Монголчех Металл” ХХК далд уурхайдаа хятадуудыг хууль бусаар орогнуулж байжээ

Уржигдар 17 цаг 42 мин

УИХ-ын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүнээр С.Цэнгүүн тодорлоо

Уржигдар 16 цаг 20 мин

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолтоо тайлбарлах нь зүйтэй

Уржигдар 16 цаг 16 мин

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

Уржигдар 15 цаг 04 мин

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Уржигдар 13 цаг 44 мин

Э.Бямбажав: Оюутолгойн хувь оролцоо, хөрөнгөө бусдын мэдэлд өгчхөөд, алдагдал, зээл, зээлийн хүүгийн дарамтад орж суудаг хөрөнгийн эзэн Монгол болчхоод байна

Уржигдар 10 цаг 10 мин

Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан

2025-12-10

“Үндэсний давхар даатгал” ХК ВВ+ үнэлгээгээ 3 дахь жилдээ баталлаа

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: МУЗГ Чингис бондыг маш бага хүүтэй босгож байсан. Энэ бол Оюу толгойн ашиг тус шүү.

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: Хүүгийн бүтэц LIBOR+6.5% буюу тухайн үедээ 6.8% байсан.

2025-12-10

Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилжээ

2025-12-10

Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?

2025-12-10

Робот кодчлолын дэлхийн аваргаас 3 сурагч алтан медаль хүртлээ

2025-12-10

Д.Дорлигжавын дүү хятад иргэнээс 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад залилжээ

2025-12-10

Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ

2025-12-08

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

10 цаг 18 мин

Робот кодчлолын дэлхийн аваргаас 3 сурагч алтан медаль хүртлээ

2025-12-10

Д.Дорлигжавын дүү хятад иргэнээс 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад залилжээ

2025-12-10

УИХ-ын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүнээр С.Цэнгүүн тодорлоо

Уржигдар 16 цаг 20 мин

Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилжээ

2025-12-10

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Асуудлыг шийдэх бүх боломж нь байхад чадалгүй өдийг хүргэсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд та. Ийм занг “матрын нулимс” л гэдэг сэн.

2025-12-09

Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?

2025-12-10

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

Уржигдар 15 цаг 04 мин

Ли Жан Хуа: Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар “Та нар казино тоглоод алдсан гэж бод, хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал.” гэж хэлж хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн 

2025-12-09

Мөнхийн залуу топ модель Э.Одгэрэлийн ээлжит фокус

2025-12-09

Сангийн сайд асан С.Баярцогт: Хүүгийн бүтэц LIBOR+6.5% буюу тухайн үедээ 6.8% байсан.

2025-12-10

"UB DEBATE-2025" мэтгэлцээний шилдгүүд тодорлоо

2025-12-10

Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: МУЗГ Чингис бондыг маш бага хүүтэй босгож байсан. Энэ бол Оюу толгойн ашиг тус шүү.

2025-12-10

“Үндэсний давхар даатгал” ХК ВВ+ үнэлгээгээ 3 дахь жилдээ баталлаа

2025-12-10

Монгол улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

2025-12-09

“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа

2025-12-09

“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно

2025-12-09

Харбины гэрээг шалгах түр хороог байгуулахыг эдийн засгийн байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжлээ

2025-12-09

Сурталчилгаа