Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Байнгын хорооны саналаар уг тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа.
УИХ-ын гишүүдийн 72.3 хувийн санал дэмжигдлээ. Тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн гарсангүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын тогтоол батлагдсанаар сонгуулийн тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоосноор Монгол Улсын улс төрийн шинэчлэл төдийгүй, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн хөгжлийн шинэ эрин үе ирж байна" хэмээн хэлэв.
Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ.
Тодруулбал,
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
