Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Маргааш буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
