Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Гуравдугаар сарын 29-нд жүжигчин Немо буюу Б.Номин "Baji & Ylalt" нэвтрүүлэгт оролцсон дугаар цацагдсан. Тэрбээр уг нэвтрүүлгийн үеэр "Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" гэж ярьсан.
Гэвч Б.Номин Т.Бадамжав, Б.Мишээл гэх хоёр найзтайгаа хамтран СУИС-ийн оюутан байх үедээ бусдыг дээрэлхдэг байсан гэнэ. Энэ талаар тэдний доод курсэд суралцаж байсан охин шүгэл үлээснээр СУИС-ийн курсын ялгаа, дээрэлхэлт олон нийтийг бухимдуулсан.
Тухайн үед дээрх жүжигчид энэ мэдээллийг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээ илэрхийлж байв.
Тэгвэл шүгэл үлээж өөрийн кэйсээ бичиж, мэдээлсэн төгсөгчдөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлжээ. Ингэхдээ тухайн үед юу болсныг нэгд нэгэнгүй асууж яриулсан ч, хэрэг явдал болсноос хойш их хугацаа өнгөрсөн учир ямар нэг үр дүн хүлээлтгүй гэх агуулгаар мэдээлэл өгөөд явуулсан байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS