Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Жавхаа ахаас салснаас хойш жаалж яваа Г.Эрдэнэчимэг шинэ дуугаа мааниар дуулж, олны анхаарлыг татав аа. Ингэхдээ шинэ дуундаа өөрөө Дарь эхийн дүрд хувирч, лам адил маань уншиж сууна. Өмнө нь түүний “Тойрон бүжье” дууны үг монголчуудад зориулсан хараал жатгын дуу гэж шүүмжлүүлж байсан удаатай. Энэ удаад харин маань уншсан нь таалагдав бололтой. Салалтаасаа хойш урт, ардын дууг шинэ донж, маягаар дуулж байгаа Г.Эрдэнэчимэг сүүлийн үед Наробанчэн гэгээнтний хийдэд ном үзэж, ойр ойрхон Энэтхэг улс руу явах болсон гэнэ лээ. Тиймдээ ч хийдэд шавилсаныхаа хариуд маань мэгзэмээр дуу гаргасан нь энэ биз.
Оюутан ахуйдаа “Шуранхай” хамтлагт дуулж, “Оюутан мисс” өргөмжлөл хүртэн, бөх залуутай үерхэж байсан од охин Г.Эрдэнэчимэг ард түмний хайртай С.Жавхлантай ханилан сууж, дөрвөн хүүхдийн ээж, гэрийн сайн эзэгтэйн дүр бүтээгээд чамгүй удсан. Нөхөртэйгөө нийлэн хит уран бүтээл гаргаж байсан ч тэдний амьдрал С.Жавхланг гишүүн болсноор дуусгавар болсон гэдэг. Салалтаасаа хойш өөртөө бүрэн хувьсал хийж чадсан Г.Эрдэнэчимэг салбартаа хит дууны эзэн болж, утгаар нь жаалж эхэлсэн. “Огторгуйн охин” тоглолтоо хийж, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр уригдан, “Алтангадас” одон ч хүртээд амжив. Ёстой л эмэгтэй хүн салалтаараа comeback хийдгийг утгаар нь харуулж яваа юм уу даа.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS