Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Ховдын баян хархүү С.Бямбацогт сонгууль дөхөхөөр л ахмадуудаа үнсээд, хүүхдийн машин дээр хүртэл мордчихдог тэнэг овсгоотой эр. School Police хийхдээ хүртэл зургаа даруулж гайхуулна. Чухамдаа л борчуудын хийж үзээгүйг хийснээ гайхаж, паанигт орсноо олонд зарлаж байгаа нь тэр. Нутгийнхаа баялагт эзэн суудаг оффшор С.Бямбацогт сүүлийн 16 жил улс төр гэх их айлаас холдоогүй.
Тэгэхдээ сайд болтлоо дэвшин ажиллаад Дарханы замыг ашиглалтад оруулсан гэх том пиар хийгээд амжсан. Даанчиг олон жил, олон ч сайдын нүүр үзсэн Дарханы зам нь хууларч, муудаад унаж буй. Гэвч мань сайд нутагтаа сонгуулийн шоугаа хийгээд, мотоцикль хөлөглөн, далдаганаж явна. Ер нь сайд С.Бямбацогт нутгийнхаа иргэдээр л пиар хийж, попрох дуртай. Гэснээс энэ жил тойрог томссон учраас бусад аймгийнханд танигдах гэж мотоцикль цаашаа хөгөө чирэх шаардлага гарах нь дээ. Сураагүй биш башир аргаа ашиглаад, тоосоо манаргахаас өөр яахав.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS