Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Үндэсний телевизийн өнөө цагийн нүүр царай болж, "Цагийн хүрд"-ийг өнгөлж яваа бүсгүй бол “Их засаг”-ийн эрх гүнж Н.Ундрал. Тэрээр анх UBS телевизийн нүүр царай, хөтлөгчөөр олонд танигдаж байв. “Их засаг”-ийн босс Н.Ням-Осор ноёнтны бага охин, магад дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдэж буй Н.Учралын дүү гэдгээр олон нийт түүнийг андахгүй сайн мэднэ. Н.Ундрал нэвтрүүлэгч, хөтлөгчөөс гадна Хүмүүнлэг, Бээжингийн хэл шинжлэлийн сургууль, АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн чамгүй боловсролтой нэгэн.
Хамгийн сүүлд гэхэд тэрээр хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан сэдвээрээ “Зүйр цэцэн үгс” ном гаргаад байна. Боловсрол мэдлэг, хөрөнгө чинээ, гоо үзэсгэлэн бүр брэндийн хэрэглээгээрээ хүртэл үеийнхнээсээ хол тасарсан Н.Ундрал өдөр тутамдаа л LV, Chanel, Gucci, Dior гэх luxury брэндээр гоёдог “гэжугаа”.
Гэр бүлийн тухайд ч тэрээр өөлөх юмгүй. Загвар өмсөгч А.Чингүүнтэй хуримлан 10 жилийг үдэж буй. Хоёр хүүхэдтэй.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS