Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Гоё сайхан явахыг мэддэг ч гоо сайхан гэж юу болохыг охид, хүүхнүүдэд мэдрүүлсэн, Монголын цөөн хэдэн гоо сайханчдын нэг бол Onno beauty salon-ы эзэн Г.Оюундалай. Монголд анх удаа microblading буюу үстэй мэт зурлага шивээсийг оруулж ирсэн нь түүний нэр хүндийн баталгаа байв. Ийнхүү 6D хөмсөгний шивээс тэргүүтээс эхлэн шинээр оруулж байгаа брэнд, бүтээгдэхүүнээ өөр дээрээ ч туршиж үзээд, өрөөлд ч хүртээж, Зайсангийн засвартай хүүхнүүдийг өнгөлж явсаар гоо сайхны ертөнцөд 15 гаруй жилийг үджээ.
Өдгөө Онно эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гээд аль гоё сайхан, гоо тэргүүтнийг хэрэглэж, битүү брэндээр өөрийгөө гоёж, чамирхаж явна. Багадаа миссийн титэм зүүж байсныг ч хэлэх үү өндөр нуруу, гоолиг биетэй түүний нөхөр “Next karaoke” гээд караокены зах зээлийг бүхэлд нь атгадаг бизнесмэн эр бий. Хос хоёр өдгөө 4 хүүхдийн эцэг эх болсон. Гэсэн хэдий ч гунхсан хэвээр Онно угтаа эдийн засагч мэргэжилтэй. Гэвч make up хийнэ, өөрийн брэндээ сурталчлаад рекламанд тоглочихно, өөр брэндийн нүүр царай болчихдог гээд олон талын авьяастай бүсгүйг өнөө элит гэгддэг хүрээнийхэн бол андахгүй шүү. Тийм л алдартай, жавхаатай хүүхэн дээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS