Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Утгаа алдсан пиартай улстөрчдийн тоог сайд асан Т.Мөнхсайхан нэгээр нэмэв. Энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсныг ч хэлэх үү, цахим хуудастаа тун идэвхтэй болж, нэг өдрийн влог хийж, ажлаа танилцуулжээ. Ингэхдээ үнэтэй машин хөлөглөн, хувьдаа зураглаач тэргүүтэй пиарынхаа багтай хамт явж, бүх ажлаа нэг өдөр товлосон мэт ажил хэрэгч зөвлөхийн дүрээр олонтойгоо уулзав. Хүний их эмч мэргэжилтэй тэрбээр 35-тайдаа ГССҮТ, УНТЭ-ийн захирлаар ажиллаж, 37 настайдаа Эрүүл мэндийн сайд болсон байдаг. Ковидын үе таарсан учир түүний сайдын суудал ганц жилийн настай байв. Үүний дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа өөрийн зөвлөхөөр авсан байдаг.
Түүний хувьд салбартаа алдартай, залуу, чадварлаг эмч гэгддэг учир өндөр албан тушаалд байнга томилогдоостой. Эмч хүнийг ч хэлэх үү бие бялдартаа гоц анхаардаг түүнийг крашладаг охид, бүсгүйчүүд ч олон. Царай зүс, бие хааны хувьд өөлөх юмгүй гээд Т.Мөнхсайханд хир халдаахгүй байх нь ч бий. Хувийн пиараа газар сайгүй цацаж яваа түүнийг хэзээний хашир Хан-Уулынхан хэрхэн хүлээн авч буй нь сонин. Сонгуулиар л дүнгээ тавиулна даа.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS