Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Бие хаа, царай зүс, мэдлэг боловсрол гээд Монгол моделиудаас хамгийн төгс төрхтэйд тооцогддог загвар өмсөгчдийн нэг бол Саруулын Төгс. Өдгөө загварын салбарт хамгийн үнэ цэнтэй моделиудын нэг гэгддэг тэрбээр сүүлийн үед өөрийгөө тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд сорьж байна. Өнгөрсөн жилийн яг өдийд “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” жүжигт тоглож байсан тэрбээр энэ зуныг “Үхлийн тойрог” уран сайхны кинотой угтаж буй аж.
1991 онд төрсөн С.Төгс ээж, эмээгийнхээ хайранд бөмбөрч өссөн гэдэг. Бага насаа Герман улсад өнгөрүүлсэн бөгөөд 14 настайгаасаа загварын салбарт хүч түрэн орж ирсэн юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 2011 оны Берлиний загварын долоо хоногт цорын ганц ази моделиор оролцож, “Vision 2013” наадмаар топ моделиор шалгарч байв. Түүнчлэн дэлхий дахинд алдартай "Asia's next top model" тэмцээнд оролцож, 8000 гаруй бүсгүйгээс шилдэг 14 оролцогчийн нэг болон шалгарч байлаа.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS