Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Монголын загварын ертөнцөд байр сууриа хэдийнэ олж чадсан эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бол Азийн шилдэг загвар өмсөгч Э.Энхболд. Тэрбээр “Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг. Хонконгийн алдарт SMI кино компанитай хамтран ажиллах гэрээ үзэглэж, “Говь” брэндийн нүүр царай болдог тэрбээр амьдралынхаа ханийг ч өөрийн ажиллаж буй салбараас сонгосон. Өдгөө Э.Энхболд “O couture” брэндээ толгойлон ажиллаж буй.
Тэрбээр загварын ертөнцөөс гадна олон авьяас, хоббитой. СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж байсан тэрбээр найзуудынхаа хамт “VR” хамтлаг байгуулж, дуулж байлаа. Энэ авьяасаа “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож баталсан. Кинонд тоглох санал олон удаа авч байсан тэрбээр “Хас урлан” фильмийн “Галзуу зугаалга” кинонд тоглож байлаа. Мөн сүүлд “Аавын байшин” влог бэлтгэж, түүгээрээ мөрөөдлийн байшингаа хэрхэн өөрийн гараар барьж, босгож буйгаа харуулсан.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS