Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Нэгэн цагт эрчүүдийн гэлтгүй бүх л үзэгчдийн хайрыг татаж, кино урлагт шаггүй авьяаслаг нэгэн гэдгээ харуулж явсан жүжигчин Б.Баярмаа өдгөө урлагаас хөндийрөөд олон жилийг үдэж буй. “Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд”, “Хуримын сюрприз” гэхчилэн дэлгэцийн олон уран бүтээлд тоглож байсан нь түүний МУГЖ Г.Ариунбаатартай ханилахаас өмнөх карьерын оргил үе нь байсан гэхэд хилсдэхгүй.
Харин 2016 онд Г.Ариунбаатартай “нийлсэн”-ээр авьяаслаг, халуухан, хөөрхөн жүжигчин гэх тодотголоос дэлхийн уран бүтээлчийн гэргий гэгдэх болсон. Ийн удтал урлагаас хол байсан тэрээр 2022 онд “Ноён эмэгтэй” УСК-нд тоглосноос хойш дахин уран бүтээлд ороогүй.
Г.Ариунбаатарын хувьд Чингисийн одонт, МУГЖ, дуурийн дуучин, дэлхийн шилдэг баритоны нэг. 20 гаруй насандаа тус, тусын амьдралаа зохиож, үр хүүхэд хань ижилтэй байсан тэд хоёул анхны амьдралдаа цэг тавьж, улмаар 30 гаруй насандаа нийлж, өнөр бүлээ зохиосон юм. Өдгөө урлагаас төрсөн үлгэр жишээ хос гэгдэх болж, Г.Ариунбаатар дэлхийд нэрээ гаргаж, харин гэргий Б.Баярмаа нь нөхрийнхөө арын албыг сайн хашдаг, тэр ч бүү хэл нөхрийнхөө тоглох дууриудын бэлтгэлийг хамт базааж, бараг л тайзан дээр гарахаас бусдыг нь хийдэг гэнэ билээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS