Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
"Оргио" Э.Туул хэмээн олноо алдаршсан эл бүсгүйг Монголын дээдсийн хүрээлэлд дээгүүрт жаалдаг хатагтай гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүнтэй ойртож, нөхөрлөхийг хүсдэг хүрээний хүүхнүүд одоо ч олон бий гэхэд хилсдэхгүй. Чухамдаа ар халхад алдар цуутай айлын бэр, экс гишүүний гэргий, дотооддоо анхдагч хүнсний бизнесийн "boss woman" гэх мэт туяхан уяхан Э.Туулын тууж намтраас эхлээд түүнд заяагдсан энэ бүхэнд цагаахан атаархдаг хүүхнүүд ч цөөнгүй бий гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Э.Туул хатагтай одоогоос хэд жилийн өмнө 12000-н дэгдээхэйгээ аймшигт галд алдсан ч бууж өгөлгүй үргэлжлүүлсэн "Оргио" тахианы бизнесээ нэг л өдөр “Мон Бэйкэри”-д зарсан байдаг. Түүний гэнэтийн гэмээр уг шийдвэрийг янз бүрээр харж, хардах олон дотроос ажил карьераас илүүтэй шашин номын ертөнцөд гүн гүнзгий нэвтрэхээр шулуудсан тухай яриа одоо ч үргэлжилсээр буй.
Тэгвэл үнэндээ бол Э.Туулд ээж байх нандин мэдрэмжийг анх мэдрүүлсэн том хүү нь суррон унаж яваад хүнд осолд орж, азаар алтан амь нь үлдсэн. Ээж аавын залбирлаар уу, энэ орчлонд үлдэх жамтай байсан уу, хүү нь өдгөө эрүүл саруул болсон нь бурханы аврал гэлтэй. Гэсэн ч эх хүн болсон хойно хар дарсан зүүд шиг өдрүүдийн дараа амьтны амь таслахаас татгалзаж, "Оргио" тахиагаа зарах шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргасан аж.
Бизнесээ орхих төдийгүй Буддын шашинд шамдан шимтэх болсон Э.Туулыг хүндхэн өдрүүдийг даван туулахад бурхан тусалсан ч юм билүү хэн мэдлээ. Хэрэв шидийн хүчээр тийм зүйл болсон гэж үзвэл хэнбугай ч тахин шүтэж, гэлэнмаа байтугай бүхнээ зориулахад бэлэн буй за.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS