Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Индонезийн нийслэл Жакарт хотод буудлагын спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна байна.
Тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа.
Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртлээ.
Тэрбээр Парисын олимпын эрх эх орондоо авчирсан долоо дахь тамирчин, Монголын буудлагын спортын хоёр дахь тамирчин болж байна. Түүний өмнө урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан билээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS