“Чайна Энержи”-гийн хамтрал “Энержи Ресурс”-ыг эмзэглүүлэх үү?

“Чайна Энержи”-гийн хамтрал “Энержи Ресурс”-ыг эмзэглүүлэх үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Яг л Оюутолгой, Эрдэнтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна” гэж бүлгийн хурал дээрээ хэлсэн тухай мэдээлэл өчигдөр хөврөв. Төсвийн бужигнааны хажуугаар Засгийн газрын эсрэг улстөрийн хэд хэдэн акц болсоныг ийн хэлсэн гэж ойлгогдож буй.  

Эхнийх нь, Ерөнхий сайд арваннэгдүгээр сарын эхээр БНХАУ-ын Шанхай хот руу албан айлчлалаар явсан хойгуур саарал ордонд улс төрийн бослого гарсан. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш, телевизэд ярилцлага өгч тэрүүхэндээ “хурган од” болсон билээ. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гэнэт шүгэлдсэнд асуудал байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар шүгэл үлээгчийн дүрд хувирч чамгүй дуугарцгаасан.

Ерөнхий сайд Шанхайгаас ирээд УИХ дахь МАН, АН-ын бүлэгт олон жил гацаанд байсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт болон“Чайна Энержи” группийн захидал бүхий саналыг танилцуулсан байдаг. Харин УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдын хаалттай мэдээллийн бичлэгийг нийгмийн сүлжээнд оруулж, маргааш нь устгасан харагдсан.   

Удаах нь, Төсвөө баталж чадахгүй бужигнахын хажуугаар Улстөрийн намуудын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцээд амжсан. 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө дүрмээ, бүтцээ, хөтөлбөрөө өөрчилж УДШ-д бүртгүүлэх учиртай хугацааг хойшлуулчихсан. Үүнийг Засгийн газрыг унагах акцын нэг хэлбэр ч гэж харах хүмүүс байв.  

Гурав дахь нь, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг Т.Энхтүвшин өөрийн биеэр очиж бужигнуулав. Тэрбээр, “Т.Дүүрэнг баривчилсан явдал нь Ерөнхий сайдтай холбоотой. Өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од нэр дэвшсэн тул замаас нь холдуулсан” гэх агуулгатай зүйлс ярьсан билээ.  

Ерөнхий сайдын хэлснээр бол энэ бүхэн БНХАУ-ын “Чайна Энержи” компанитай хийх гэж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалт буюу гүүрийг хамтран барих гэрээ зурагдахад тун ойрхон ирээд байгаатай холбоотой гэх. Энэхүү гэрээг зогсоох, дундуур нь орох сонирхол хаа нэгтээ өндөр байна гэсэн үг. Чухам хэний эрх ашиг ингэж хурцаар хөндөгдөв. Монгол Улс төсөвтэй байх үгүй дээрээ тулж ирсэн нь хэнтэй холбоотой вэ гэх асуулт урган гарна.

Хамгийн түрүүнд “төсвийн од” Д.Энхтүвшин гишүүн нэрлэгдэж буй. Д.Энхтүвшин гэдэг бол “MCS“ гэсэн үг.

Тэрээр 1997-2022 оны хооронд тус компанийн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ аварга том группийн гол бизнес “Энержи Ресурс”. Тэгэхээр “Чайна Энержи”-тэй гэрээлчихвэл нүүрсний акулуудын нэг болох MCS буюу “Энержи Ресурс”-ын эрх ашиг хөндөгдөж, эмзэглэж байгаа гэсэн үг. “Чайна Энержи”-тэй хамтрах хэлэлцээр нь зөвхөн хил холболтын гүүрээр хязгаарлагдахгүй энэ хүрээнд тус групп Тавантолгойн бүлэг ордоос хоёрт нь олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн нүүрсний үнийг биржийн бус гэрээний үнээр тохирох гэсэн гурван цогц асуудлыг хөндөж буй. Хэрэв хоёр тал гэрээг үзэглэчихвэл он гармагц хил холболтын ажил эхэлж 2027 он гэхэд манай улс төмөр замаар нүүрсээ экспортолж эхэлнэ. Нүүрсний тээврийн өртөг зардал даруй хоёр дахин буурна. Чухам энэ гогцоон дээр MCS-ийн эрх ашиг хөндөгдөж буй болов уу.  

У.ХУРЦ-ҮГ

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа