Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

“Монгол групп”-ийн ерөнхийлөгч Б.Нямжав Төв аймгийн Баян сумын уугуул, өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн ойн түрүү ”Богд хээр” азарганы эзэн, “Дүнжингарав" бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн "Төв азарганууд" багийн эзэн гээд сэтэр, гуншин ихтэй эр.

Оросыг маажвал татаар гарна гэдэг шиг Б.Нямжавыг сайн маажвал Миеэгомбын Энхболд гарч ирнэ. Тэд нэг нутаг усныхан. Хурдан мориор дамжиж улс төр, бизнест хамтрагчид болжээ. Улмаар М.Энхболдыг 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд санхүүг нь босгож өгчээ. Ингэхдээ өөрийн удирддаг “Эм Жи Эл корпорац”-ынхаа нэр дээр арилжааны банкнаас 10 тэрбум төгрөг зээлсэн аж. Гэтэл манлай уяач бизнесмэний улс төрд сойсон морь барианд орж чадсангүй. Ингээд бөөн шаталт, шарталт. Банкнаас зээлсэн 10 тэрбум төгрөгөө төлж чадалгүй шүүх, цагдаад тулж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаа хийгдэж байгаа тухай хэвлэлд мэдээлж буй.

Харин Б.Нямжав 10 тэрбумын өрөө татвар төлөгчдийн халааснаас гаргуулах уран аргыг аль хэдийнэ сийлчихсэн, бүр мөнгөө аваад халаасалчихсан тууж явна. Авсан арга заль нь нэлээн башир төдийгүй бохир.

Хуучнаар Лениний музей буюу эдүгээгийн Үлэг гүрвэлийн музей байрлаж буй барилгад Б.Нямжав баар ажиллуулдаг байж. Музей болохоос өмнө нь уг байшинд нийслэлийн МАН байрладаг байсан бөгөөд чухам тэр үед Б.Нямжав МАН-аас ерөнхий түрээслэгч нэрээр авчихсан баар ажиллуулдаг байж. Улмаар уг байшинг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр гарснаар тэнд үйл ажиллагаа явуулж байсан баар маань үйл ажиллагаагаа зогсоочихлоо, олох байсан ашгийг минь төр төлөх ёстой гэж шүүхдсэн байгаа юм. Хамгийн алиа нь шүүхийн шийдвэр Б.Нямжавын талд гарчээ.

Эхний 5 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны төсвөөс гаргаж өгөв. Гэхдээ энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга нь 22280555/151-06 тоот тогтоол гаргаж Төлбөр төлөгч “Эм Жи Эл Корпораци” ХХК, “Чоко метрополис” ХХК, “Кастл цогцолбор” ХХК, “Сэт клуб” ХХК-уудын бүх банкин дахь дансуудыг битүүмжилсэн хязгаарлалтыг цуцлуулж байгаад уг 5 тэрбумыг төсвөөс гаргуулж Б.Нямжавын компанийн дансанд шилжүүлжээ.

Үүнээс хойно 4 хоногийн дараа төлбөр авагчид энэ тухай мэдэж банкин дахь дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлага нийт 10.5 тэрбум төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, данс нээх, хаах, эзэмших эрхэд  хязгаарлалт тогтоохыг даалгасан 2023 оны 12 дугаар сарын 25-ны 22280555/151 тоот тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гаргуулсан байна.

Энэхүү тогтоолын дагуу битүүмжлэгдсэн данснаас 5.0 тэрбум төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банк дахь 3405133858 дансанд шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл уяач Б.Нямжавын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга асан М.Энхболдыг дэмжиж хандивласан сонгуулийн зардлыг төр төсвөөсөө шийдэж, энэ шийдвэрийн төлөө Монголын хууль болон хууль хүчний салбар хуйгаараа хөдөлж байгааг жирийн иргэд бид хэрхэн, юу гэж ойлговол зохиолтой вэ. Жинхэнэ дабль стандарт юм биш үү. Ерөөс эрх бариг МАН ийм аргаар сонгуулийн мөнгөө босгож, шатаж шарагдсан ч бай, үгүй ч бай ийм аргаар татвар төлөгч бидний мөнгөөр ингэж гараа угаасаар ирсэн юм биш биз гэдэг олон асуулт урган гарч байна.

Энэ шийдвэр, энэ үйл явц бүхэлдээ дабль стандарт, хууль бус гэдгийг батлах дараагийн асуудал бол өртэй этгээдийн дансанд орж ирж байгаа мөнгийг шүүхийн шийдвэрээр авлагатай, шийдвэрийг нь албадан гүйцэтгэх шүүхийн шийдвэртэй банкны зээлийн өрийг төлөх зориулалтаар нь биш, төлбөр төлөгч Б.Нямжавт өөрт нь олгуулах гээд дарга нар нь мундагдаад байгаа нь бүр ч ноцтой.

Яагаад ШШГЕГ энэ хэрэгт оролцож мөнгөө дангаар авах нөхцөлийг бүрдүүлэв гэдэг нь анхаарал татна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны 12 дугаар сарын 18-ны А/418 тоот тушаалын дагуу “Төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлын нөхөн төлбөр гэдэг ангиллаар эхний 5 тэрбум төгрөгийг “Эм Жи Эл Корпораци” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Б.Энхбаяр сайдын дээрх тоотын дагуу шийдвэр гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ШШГЕГ-ын удирдлага идэвхтэй оролцсон байж болзошгүй гэж хардаж болохоор байгаа юм.

Манлай уяач Б.Нямжав гэх иргэн МАН-ын гишүүн байснаараа бусдаас илүү эрх эдэлж, зөвхөн өөрийн компанид зориулсан тогтоол шийдвэрүүд гаргуулж, өөрийн сайн дураараа хандивласан 10 тэрбумаа төсвөөс гаргуулж авах нь шударга явдал мөн үү? Тэгэх тусмаа банкны зээлээ төлөхгүйгээр өөртөө авахын тулд дээрх тогтоол, шийдвэрүүдийг салбарын сайдтайгаа хууль хүчний байгууллага хуйгаараа хөдөлж буйг юу гэж ойлгох вэ?

Эндээс харахад Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшээд буй Манлай уяач Б.Нямжав төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа нэг бус улстөрчтэй ашиг сонирхол, халаас, хэтэвч нэгтэй, улс төр, бизнесийн бүлэглэл, далд эдийн засгийн сүлжээний томоохон тоглогч байж болох талтай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагтаа нэр дэвшинэ хэмээн тоос татуулж явсан энэ этгээд ийм байдлаар төр, хувийн хэвшил (баар цэнгээний газар) дунд жонглёрдож явдаг, эндээсээ хөөрхөн мөнгө цохьчихдог чимээгүй намчин паразит юм биш биз. Нэмж тодруулахад, тэрээр эдүгээ МАН-ын генсек болоод буй Я.Содбаатартай найзууд, хурдан морины нэг уяаныхан юм байна. Мөн тэрбээр хувьдаа мэдээллийн сайттай, уг сайт нь МАН-ын төв байранд олон жил оффислож байгаа, Хүүхдийн 100-гийн “Сөүл плаза”-гийн “Чоко” шөнийн клубээс авахуулаад нэлээн олон баар цэнгээний газруудтай нэгэн.

Эх сурвалж: http://baabar.mn/article/m-enkhboldiig-songuulid-yaluulakh-bootsoog-yaagaad-tur-tulukh-yostoi-gej

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа