МАН-ын томчуудын зодоон төсвийн хоригоор үргэлжилж байна

МАН-ын томчуудын зодоон төсвийн хоригоор үргэлжилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригтой холбоотойгоор өнөөдөр Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хамтарсан хуралдаан хийж 2025 оны Төсвийн тухай хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргаж, энэ нь УИХ-аар орж батлагдснаар 2025 оны Төсвийн тухай хууль хүчингүй боллоо. Юун түрүүн эндээс ямар үр дагавар үүсэх вэ гэдэг асуудал хөндөгдөнө.

Юун түрүүн хуулиараа нийслэл дүүрэг, аймаг сумд 12-р сарын 5-наас 20-ны хооронд төсвөө эцэслэн батлах ёстой. Гэтэл боловсруулсан төсөв нь хүчингүй болсноор орон нутгийн төсөв батлах үйл явц гацаанд орж байгаа юм.

Энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын зарим гишүүдийн зүгээс төсвийн цаглабарт өөрчлөлт оруулж гацаанаас гарах шийдэл байж болох юм гэсэн санал гаргасан. Мөн чуулганы хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан хийгээд гишүүн Х.Бадамсүрэн нарын зүгээс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тоо хэмжээн дээр өөрчлөлт хийх замаар зохицуулалт хийх санал оруулсан. Гэхдээ энэ нь эцэслэн шийдэгдээгүй байна.

Цаашилбал 2025 оны төсөв буцснаар үүсэж буй дараагийн үр дагавар нь цаг хугацааны хүчин зүйл. Тодруулбал, төсвийг УИХ-ын тусгай дэгээр хэлэлцдэг. Тусгай дэгийн дагуу төсөв өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор аудит дүгнэлт гаргах ёстой байдаг. Гэтэл шинээр төсвөө өргөн бариад түүндээ ахиад 30 хоног аудит хийнэ гэхээр ондоо багтаж төсвөө баталж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Магадгүй УИХ төсвийн дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг цагаан сар хүртэл буюу 1 болон 2-р сард дамнаж хэлэлцүүлэхээс өөр сонголтгүй болж байна.

Хэрэв УИХ ондоо багтаж төсвөө баталж чадаагүй тохиолдолд тусгай чиг үүргийн байгууллагууд тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин хөлс болоод бусад урсгал зардлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал үүснэ. Цалингийн доод шатлалаар шийдвэрлэх зохицуулалтыг барина гэж Төсвийн байнгын хорооны дарга үзээд байгаа. Гэтэл төсвийн тухай хуулиараа 2024 оны төсвийн тухай хууль 12 дугаар сарын 31-ний өдрөөр хэрэгжилт нь дуусна. Он гараад 1 дүгээр сарын 1-нээс 5-ны хооронд шинэ хууль хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл шинэ хууль нь өнөөдөр дашийн шог болчихсон суудаг. Магадгүй Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн нөөц хөрөнгөөр асуудлыг шийдэх хувилбар байж болох ч нөөц хөрөнгөө зарцуулаад дуусгасан байвал яах вэ гэдэг асуудал үүсэхийг үгүйсгэж болохгүй.

Эцэст нь 2025 оны төсвөө зохистой хугацаандаа батлуулж чадаагүй Засгийн газар чадамжаа алдаж байна уу гэдэг асуудал хөндөгдөнө.

Бодит байдал дээр Засгийн газар төсвөө өргөн барьсан уу, барьсан. УИХ хуулийн хугацаандаа баталсан уу, баталсан. Эцэст нь төсөв буцсан нь Ерөнхийлөгчийн хоригтой салшгүй холбоотой. Өмнө нь үе үеийн Ерөнхийлөгч нар төсөвт нийтдээ 10 удаа хэсэгчилсэн болон бүхэлд нь хориг тавьж байсан түүхтэй. Гэхдээ УИХ хоригийг хүлээж авч байгаагүй буюу өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь анх удаагаа тохиолдож буй кэйс. Өөрөөр хэлбэл УИХ Ерөнхийлөгчийн Төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг анх удаагаа хүлээн авлаа. Анх удаа үүсэж байгаа нөхцөл байдал учраас эрх зүйн нарийн зохицуулалт байхгүй.

Төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үед төсвийг буцаачихаж болох байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг хөндөж тавьсан нь энэ удаагийн хоригийг цэвэр улс төржилт гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Товчхондоо энэ удаагийн хориг, гацааг институци хоорондын зөрчил мөн МАН-ын доторх эрх мэдлийн шилжилттэй холбоотой улс төрийн “зодоон” гэж үзэхэд хүргэж байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа