Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
"Нийгмийн даатгалын багц хууль" батлагдсанаар тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр /2024.01.09/ мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилнэ.
Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрхзүйн зохицуулалтыг хийж өгсөн.
Зарим жил тэтгэвэр нэмэгддэггүйг ахмадууд хэлдэг. Харин зарим жил инфляцын түвшнээс багаар нэмэгдэх гээд байдаг. Сонгуулийн өмнөх жил улс төржүүлж нэмлээ гэсэн шүүмжлэлүүд бий.
Дээрх хууль батлагдсанаар тэтгэврийг инфляцтай уялдуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байна." гэжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS