Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, ослын улмаас 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэж, 30 автомашин шатсан байдаг.
Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл байдал, хувцас хэрэгслийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "4 алба хаагч дундаа 1 усны хувцас хэрэгсэл дамжуулж хэрэглэж байгаа нь бодит үнэн. Гэхдээ өчигдрийн алба хаагчид галын бүрэн хамгаалах хувцастай байсан. Аюулгүй байдлаа хангаж үүргээ гүйцэтгэсэн" гэлээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS