Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

Прокурорын байгууллагаас 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах”  зүйл ангийн 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхэд шилжүүлжээ.

 Үүнээс Ц.Х хэмээх иргэнд Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” нэртэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлж, жилийн хугацаанд нэр бүхий 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.