Танилц: Орчин цагийн хамгийн царайлаг 10 бөх

Танилц: Орчин цагийн хамгийн царайлаг 10 бөх

Монгол үндэсний бөх зөвхөн хүч чадлын өрсөлдөөн бус, монгол эр хүнийг бэлтгэх "дэг сургууль" , ёс заншлын цогц өв уламжлал байсаар ирсэн билээ. Иймээс бөхчүүд бол зөвхөн тамирчид бус, харин соёлын өвийг тээгчид юм.

Цаг хугацаа, нийгмийн хувьсал хөгжлийн дагуу энэхүү өв соёл маань улам төгөлдөржиж, “GenZ” “Альфа” залуус хүч түрэн орж ирцгээв. Шинэ мянганы бөхчүүдийн бие бялдар, ов мэхээс гадна гадаад төрх, хувцаслалт, тэр ч бүү үсний засалт нь хүртэл “зэгсэн” өөр болжээ.
Ингээд торгон ногоон дэвжээний "чимэг" болсон, одоо идэвхтэй барилдаж буй хамгийн царайлаг 10 бөхийг танилцуулж байна.Бөх сонирхогчдын дунд явуулсан санал асуулгаар хамгийн их санал авсан, одоо үеийн хамгийн царайлаг 10 бөхийг танилцуулж байна. 

1.      1. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ

2.    Бөхийн хорхойтнууд түүнийг Хайрханы "өндөр" Мөнх-Эрдэнэ гэж нэрлэдэг. Тэрээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд “Бөхийн өлгий нутаг” болох Архангай аймгийн Хайрхан суманд мэндэлжээ. 2020 онд улсын аварга С.Мөнхбатыг давж начин, 2022 онд улсын начин Б.Түмэндэмбэрээл зургаа давж харцага цолыг тус тус хүртсэн юм. 195 см өндөр 130 кг жинтэй тэрээр манай улсын арал чацтай бөхчүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.

348d8d6098bb4061905e84328f561547

3.     

4.     2. Аймгийн арслан П.Хүрэлбаатар

5.     Бөх сонирхогчдын дунд “Хөөрхөн Хүрлээ” гэж алдаршсан тэрээр 2000 оны аравдугаар сарын 11-нд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд мэндэлжээ. 2023 оны Говьсүмбэр аймгийн наадамд тав давж аймгийн начин цол хүртэж байв. Дээрх барилдаанаас ердөө дөрвөн өдрийн дараа Орхон аймгийн наадамд өнгөтэй сайхан барилдан түрүүлж, аймгийн арслан цолтон болжээ. Энэ жилийн Үндэсний бөхийн баяр наадмын улсын цолтны тааварт дээгүүр яваа шилдэг аймгийн арслангуудын нэг билээ. 

8bee556f0c054234a7063746304860da

3. Улсын арслан Ц.Содномдорж

Охид бүсгүйчүүдийн хамгийн их “крашилдаг” бөх бол улсын арслан Ц.Содномдорж. Тэрээр 1986 оны оны арваннэгдүгээр сарын 13-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. 2009 онд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж начин, 2011 онд улсын заан Б.Батмөнхөөр зургаа давж харцага цолны болзол хангаж байв. Энэхүү цолоо 2015, 2016 оны наадмуудад баталж, 2017 оны наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртэж, бөх сонирхогчдын “магнайг тэнийлгэсэн” билээ. 

0f9c095aecb14a9ca3a455f4e20c0e33

4. Улсын арслан Б.Орхонбаяр

Аварга цолонд хамгийн ойр яваа бөхчүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог тэрээр 1998 оны долоодугаар сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төржээ. 2019 оны наадамд 21-хэн насандаа тав даван улсын начин цол хүртэж байв. Мөн 2022 оны тэгш ой давхацсан жил улсын заан Б.Бат-Өлзийгөөр ес даван үзүүрлэж, арслан цолны хангасан юм. 

d108f637941e4895813c5b638287070a

6.      5. Улсын арслан Э.Батмагнай

7.      Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд төржээ. 2022 онд улсын харцага О.Наранбаатараар тав давж начин, 2025 онд улсын гарди Н.Өсөхбаяраар ес давж арслан цолыг тус тус хүрсэн юм. Энэ жилийн наадмын түрүү бөхийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж буй. 

541634b9b71c45f890f26f718eac1974

 

8.      6. Улсын харцага Э.Даш

9.      Тэрээр 1992 оны гуравдугаар сарын 23-нд Дунговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ.

10.   2015 онд улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж начин, 2023 онд цолоо баталж “өсөх идэр” чимэг хүртэж байв. 2024 оны баяр наадмын зургаагийн даваанд учраа таарсан бөхөөс сэргээш илэрсэн гэж үзсэн тул “улсын харцага” цолыг нөхөж олгожээ. 

57d342d274584859a20fbe5f4475d508

 

11. 7. Улсын аварга О.Хангай

12.  Тэрээр 1990 оны аравдугаар сарын 2-нд Ховд аймгийн Буянт суманд төржээ. 2017 онд улсын заан Б.Серикээр зургаа давж харцага, 2022 оны тэгш ойтой жил улсын арслан  Б.Орхонбаяраар 10 даван түрүүлж, аварга цолны болзол хангаж байв.

1ed0cb1d3c6f4ddcb6d337cff3901e26

13. 8. Улсын начин Б.Түвшинтөгс

14.   Тэрээр 1997 оны дөрөвдүгээр сарын Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн.  2021 онд улсын харцага Ө.Даваабаатараар тав давж начин цолны болзол хангаж байжээ. 

e9f856941e094100ba3c2411bc681096

  9. Аймгийн арслан М.Баасанжав

16.   Тэрээр 2000 оны долоодугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төржээ. 2024 онд Булган аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Намнансүрэнгээр долоо даван түрүүлж, сумын заанаас аймгийн арслан хүртэл дэвшиж байв

284ed5f45f384b28a62b2e7387882ebe

    10. Аймгийн заан Б.Бадамдорж

18.   Тэрээр 1994 оны дөрөвдүгээр сарын 15-нд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төржээ. 2021 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд амжилттай барилдан “аймгийн заан” цол хүртэж байв

10d2cadbbea04c82ad72f06217fb0040

 

19.    Бэлтгэсэн Д.Энх-Амгалан 

20.    

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.