ЭЛЕКТРОН СПОРТЫН THE MONGOLZ БАГ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТАХААР БОЛЛОО

ЭЛЕКТРОН СПОРТЫН THE MONGOLZ БАГ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТАХААР БОЛЛОО

Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд 4 төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд 8 спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин электрон спортын ертөнцөд дэлхий дахиныг шуугиулж буй “The Mongolz” багийг хүлээн авч уулзлаа.

The MongolZ баг нь Монгол Улсын Үндэсний шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж эхэлсэн бөгөөд уулзалтын үеэр сайд Ч.Номин сайд багийн амжилтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын нэрийг олон улсад гаргаж буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр цахим спортын хөгжилд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэж, цаашдаа төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. The MongolZ баг 2013 онд анх Dota 2 төрлөөр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн Counter Strike төрлөөр өргөжиж, сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны 3 дугаарт эрэмбэлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд "The MongolZ" баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсын цахим спортын нэр хүндийг өсгөсөөр байна.

Тухайлбал, “The MongolZ” баг Мэйжорт гурван удаа шалгарч, 2024 оны “PGL Major Copenhagen” тэмцээний хасагдах шатанд, Шанхайн Мэйжорын плей-оффын шатанд тус тус шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн. “The MongolZ” баг шинэ улирлаа амжилт дүүрэн эхлүүлж, “CS2”-ийн томоохон тэмцээнүүдийн плей-оффын шатанд дараалан шалгарсан бөгөөд 3 дугаар сарын 7-16-нд зохиогдох ESL Pro League Season 21-т оролцох гэж байна. Мөн үргэлжлүүлэн Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх юм. Багийн одоогийн бүрэлдэхүүнд Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho), М.Азбаяр (Senzu) нар багтдаг бөгөөд дасгалжуулагчаар Б.Эрдэнэдалай (maaRaa) ажиллаж байна. The MongolZ баг дэлхийн өнцөг булан бүрд фэнүүдтэй бөгөөд энэ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон хөшүүрэг болж байгаа юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

7 цаг 7 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

9 цаг 37 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Өчигдөр 15 цаг 33 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

Өчигдөр 13 цаг 04 мин

Боль л доо Номион

Өчигдөр 11 цаг 04 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 06 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Уржигдар 19 цаг 30 мин

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Уржигдар 11 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 34 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа