Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Номин холдингийн охин компани Номин констракшн девелопмент групп /NCD /
Монголын том татвар төлөгч, топуудын манлай, Үндэсний үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг Номин холдингийн охин компани Номин констракшн девелопмент групп /NCD / барилгын салбарт бас л манлайлна аа. Ривер гарденгаас нь эхлээд хүмүүс мэднэ. Эднийх үнэтэй, өндөр зэрэглэлийн орон сууц барьдгаараа илүү ялгардаг.
Сүүлийн хоёроос гурван жилд сүрхий гялалзуулан босгосон нэгэн хотхон бол Орчлон сургуулийн баруун тал дахь VEGA CITY хотхон. Хан- Уул И -мартын баруун хойд тал зам дагуу гэсэн үг л дээ. Энэ хэсэгт хотын маш үнэтэй хорооллууд босож байгаа. Замын хойд тал зүүнээс үргэлжлэх хорооллууд бүгд л хөрсний усан дээр баригдсан.
VEGA CITY хотхоны 1,2,3 дугаар блок ашиглалтад орж, 4 дүгээр нь баригдаж байгаа. Гэтэл борлогдож дуусаагүй, айлууд нь орж бараагүй, тохижиж амжаагүй байхдаа барилгын чанар тараа таниулж эхлэв. Бохирын шугам хэд хэдэн удаа задарч, хашаа граашаар халин ирж, үнэр танар нь дийлдэхээ болилоо. B 1 давхарт авто угаалгын газар ажиллуулдагаас үүдэлтэй цан цохиж, мөөгөнцөртөөд эхэлсэн .
Энэ хотхоны байрны М2 үнэ 7-8 сая төгрөг. Ийм үнэтэй байр оршин суугчдаа орж амжаагүй байхад шугам задарч, бохир гоожиж, мөөгөнцөр үүсээд эхлэхээр бусад нь одоо яах вэ ээ. Үр хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчны төлөө сонголт хийгээд орсон иргэдийн халаасыг л сонирхосноос тав тухтай амьдрах орчныг нь бүрдүүлж өгөөгүй байна. Иргэд байрныхаа үнийг унагачихна гээд чимээгүйхэн буцаж нүүж байгаа сураг ч байна.
Бизнес хийж болно оо, ёс зүйгээ ухамсарлаж, стандартаа мөрд л дөө. Чанарыг эрхэмлэх нь танай компанийн амбиц биш юм уу, Тэргүүлэгч нэрийн чинь зүүлт байх ёстой биш үү. Боль л доо Номион.
О.Зөөлөн
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS