Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Аймгийн хэмжээнд 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлын тэтгэмж авчээ.
Харин оны эхний 1, 2 дугаар сар 77 иргэнд 457.8 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
2024 оны жилийн эцсийн байдлаар 382 иргэнд 1.1 тэрбум төгрөгиийн ажилгүйдлын тэтгэмжийг олгожээ.
Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчид учирсан эрсдлийг бууруулах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж, орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгож буй мөнгөн хөрөнгө юм.
Даатгуулагч нь ажилгүйдлын даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх. Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн. Ажилгүйдлын тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас хувь, хэмжээгээр тооцож олгодог.
Өөрөөр хэлбэл, шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэмж бодох хувь нь 5 жил бол 45 хувь, 5-10 жил бол 50 хувь, 10-15 жилд 60 хувь, 15 ба түүнээс дээш жил 70 хувиар тус тус тооцож олгодог байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS