Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

"Дэлхийн цирк-Монголд-2025" олон улсын шилдэг циркчдийн тоглолт энэ сарын 12-ны өдрөөс эхлэн тоглогдох гэж байгаатай холбогдуулан, тус тоглолтыг зохион байгуулагч, продюссер, "Монгол циркийн хөгжлийн төв"-ийн захирал Н.Эрдэнэ болон тоглолтын баг бүрэлдэхүүний төлөөлөл өнөөдөр “Степпе Арена”-гийн тайзнаас хэвлэлийн хурал хийлээ.

Продюссер Н.Эрдэнэ хэлэхдээ “Манай тоглолтод дандаа шилдэгүүд ирдэг. Энэ удаа дэлхийн номер нэг алиалагч, Итали улсын иргэн Дэвид Ларибле Монголд төдийгүй Ази тивд анх удаа ирж тоглож байна. “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-тай долоо дахь жилдээ хамтран ажиллаж буй Дмитрий Чернов энэ удаа ч циркийн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллах болно. Мото экстрим үзүүлбэрээ толилуулахаар Колумб улсаас мөн Жесон гэх тамирчин ирээд байна. Дэлхийд ердөө гуравхан байдаг есөн метрийн өндөрт унадаг дугуй унах үзүүлбэр үзүүлэхээр АНУ-ын тамирчин мөн анх удаа Монголд ирлээ.

“Дэлхийн цирк-Монголд”-ын хамт олон өнгөрсөн жил 10 жилийн ойгоо хийсэн. Бид жил бүхэн цоо шинэ уран бүтээлч, жүжигчдийг урьдаг, хос манеж дээр шоу тоглолтоо үзүүлдэг гэдгээрээ онцлог. Энэ удаа 15 орны дэлхийн уралдаан тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртдэг тамирчин, жүжигчид үзүүлбэрээ толилуулахаар ирээд байна. Тоглолт долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад тоглогдоно. Цирк өөрөө гэр бүлийн үзүүлбэр байдаг. Тийм учраас гэр бүлээрээ хамтдаа үзээсэй гэж бодож бямба, ням гарагуудыг сонголоо. Энэ удаагийн тоглолтод 240 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, та бүхэнд чанартай, чансаатай үзүүлбэрийг толилуулах болно.

Өмнө тоглосон нэг ч үзүүлбэр давтагдахгүй. Урьд өмнө нь Монголд ирж байгаагүй уран бүтээлчдийг бид жил бүхэн урьдаг. Тоглолт 2.40 цаг үргэлжилнэ. Сургуультай амьтдын үзүүлбэр багтахаас гадна дэлхийд ердөө цор ганц, эсвэл 1-2-хон байдаг үзүүлбэрээс онцолъё. Тухайлбал, шидэх банзнаас үсрэгчид буюу эрэгтэйчүүд үзүүлдэг маш хүнд төрлийн акробат үзүүлбэрийн уран бүтээлчдийг бид урьж авчирсан. Гэхдээ цор ганц буюу ОХУ-ын Большой циркийн эмэгтэй уран бүтээлчид энэ үзүүлбэрийг дэлхийд цор ганц буюу эмэгтэй циркчид хийдэг гэдгээрээ ялгардаг.

Мото шоу мөн онцлох байх болно. Өмнөх тоглолтыг үзсэн үзэгчид хамгийн их таалагдсан үзүүлбэр гэж онцолж байсан” хэмээлээ.

Тус тоглолтын Ерөнхий найруулагч Д.Чернов “Дэлхийн цирк-Монголд тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэ тоглолтод дандаа дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах болно.

Тухайлбал, циркийн “хаан үзүүлбэр” буюу агаарын нисэлттэй үзүүлбэрийг үзүүлэх зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Амьтантай үзүүлбэр маань ч гэнэтийн байх болно. “Үхлийн шаариг” буюу таван мотоциклтой уран бүтээлч, дугуй төмөр дотор орж, маш хүнд үзүүлбэр үзүүлэх юм.  Үзэгчид өмнөх тоглолтоос юугаар ялгарах вэ гэж асууж магадгүй. Тэгвэл анх удаа Монголыг зорьж ирсэн, дэлхийн шилдэг, алт, мөнгөн медальтай үзүүлбэрүүдийг бид олж, урьж ирдгээрээ онцлог. Дэлхийн номер нэг алиалагч ирсэн нь маш гайхалтай зүйл. Дэлхийн бусад улс оронд ч очоогүй энэ хүн ирсэн нь Монголын үзэгчид азтай байгаа хэрэг юм” гэлээ.

Дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле тоглолтод оролцох гэж буй сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголд ирсэндээ маш сэтгэл хангалуун байна. Миний хувьд Монголынхоо үзэгчдэд үзүүлбэрээ үзүүлэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Тэр хэрээр сандарч байгаа. Тоглолтод оролцож байгаа жүжигчин, уран бүтээлчидтэй олон улсын тоглолтод хамт оролцож байсан учраас сэтгэл хангалуун байна” гэсэн юм.  

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Сурталчилгаа