Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
9:00 цагт: “Дотуур байр 2.0” Үндэсний III зөвлөгөөн Холлидэй Инн зочид буудалд болно.
10:00 цагт: Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
10:00 цагт: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот төлөвлөлттэй холбоотой олон улсын болон Япон улсын туршлага жишээ” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд илтгэл тавина.
11:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв 2025” тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг Шангрила зочид буудалд танилцуулна.
11:30 цагт: Иргэн Д.Дорждагва Улаанбаатар хотын хорт утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80 хувь хүртэл шийдэх боломжтой талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
Орон нутагт:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2025 аяны нээлт Сэлэнгэ аймагт болно.
Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 9-нийг хүртэл болж байна.
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS