Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт өнөөдөр /2025.03.17/ 05:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Монгол Улсад 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн 40 орчим тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байв. Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд нийтдээ 38304 удаа газар хөдлөлт болжээ.

 Хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 16 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р дугаар багийн “Шивдэг” гэдэг газарт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд хөдөлсөн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв юм. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй.

Холбоотой мэдээ

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

54 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

1 цаг 12 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

22 цаг 10 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Өчигдөр 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

Уржигдар 18 цаг 18 мин

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

Уржигдар 17 цаг 26 мин

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

Уржигдар 15 цаг 34 мин

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

Уржигдар 10 цаг 55 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Уржигдар 09 цаг 52 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

Уржигдар 09 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 12 мин

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

Уржигдар 01 цаг 08 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

Сурталчилгаа