Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг, өдгөө 80 жилийн түүхтэй Монгол Улсын “Хүүхэлдэй театр” энэ оны 4-р сарын 18-нд Монгол Улсад Puppet төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо нээх гэж байна. Тус кино нь 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх кино театруудаар үзэгч хүүхдүүдэд хүрэхэд бэлэн болжээ.
Энэхүү бүтээл нь Монголын хүүхдийн кино урлагт шинэ өнгө аяс нэмэх бөгөөд хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц, онцгой үзүүлбэртэй байх нь гарцаагүй. “Пөөдөө” киноны гол онцлог нь хүүхэлдэйн жүжгийн арга барилыг ашиглан, хүүхдүүдийн төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэгдсэнд оршино.
“Пөөдөө” нэртэй энэхүү бүтээл нь Монголын кино урлагт хүүхэлдэйн жүжиг, уран сэтгэмжийг өвөрмөц хэлбэрээр хослуулсан анхны уран сайхны кинонуудын нэг байх бөгөөд Улаанбаатар хот болон 21 аймгийн кино театруудаар зэрэг гарна. Хүүхдүүдийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Пөөдөө” кино таны бяцхан үзэгчдэд хөгжилтэй, сонирхолтой аяллыг бэлэглэх болно!
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS