Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
9:00 цагт: Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл үндэсний чуулган Туушин зочид буудалд болно. холбогдох утас: 80863288
10:00 цагт: “Монгол-Солонгос улсын старт ап бизнес форум” Шангриллад болно.
11:00 цагт: ЗТХЯ-аас зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил болон бусад цаг үеийн сэдвээр тус яамны 3 давхарт мэдээлэл өгнө.
11:00 цагт: Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
11:30 цагт: Үндэсний болон олон улсын хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах ”UB food” фестивал Сүхбаатарын талбайд болно.
12:00 цагт: “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүн”-г Төрийн ордонд танилцуулна. Холбогдох утас: 88117044
14:00 цагт: Цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос багш нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй удсан, цалин хөлсөө дутуу авч байгаа зэрэг асуудлаар МҮЭСТО-д мэдээлэл өгнө.
-УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
-“Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага” семинар болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн АРА аренад “Хангайн бүсийн иргэдийн спортын их наадам-2025” III шат болно.
- Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 9-ныг хүртэл болж байна.
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS