Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

-Женко Х.Баттулгад өгсөн Н.Учрал сайдын хугацаатай үүрэг маргааш дуусна-

Д.Болорсүрэн: Би айж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна

Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Болорсүрэн өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Түүний аав  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Антарктид судлаач, доктор, профессор  Р.Дүгэржав агсан Төгрөг нуурын ордын 20 хувийг эзэмшдэг “Төгрөг нуурын энержи” ХХК байгуулан, үүндээ түшиглэн утаагүй түлшний үйлдвэр ажиллуулж байжээ. Гэтэл тус компанийн эзэмшдэг 20 хувийг оролцуулаад Төгрөг нуурын ордыг бүхэлд нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр зарчихсан байсан аж. Р.Дүгэржав агсан амьд сэрүүндээ гурван шатны шүүхэд хандаж хөөцөлдсөн ч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй хүчин мөхөсдсөн юм байна.  

Д.Болорсүрэн “Аав маань гурван жилийн өмнө нас барсан. Аавыг 1.3 сая ам.доллароор энэ уурхайг зараад идчихсэн, луйварчин гэж бичиж байна. Манай аав эрүүл чийрэг хүн байсан. Бурхан болоод гурван жил болж байна. Охины хувьд хардаж байна. Би хардах эрхтэй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр мөн “Иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалуудаа АТГ-т өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Над руу янз бүрийн дугаараас залгаж, мессеж бичиж байна. Айж байна, надад хамгаалалт хэрэгтэй байна” гэлээ.

Улс үндэстэн дамнаж, оффшор дансаар дамжуулж хийсэн Төгрөг нуурын ордыг зарсан луйвар хүн амины хэрэгт ч холбогдож мэдэхээр сэжүүр ийн гарч ирэв.

Р.Дүгэрсүрэн агсан “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг 2005 онд байгуулж, ОХУ-аас утаагүй түлшний технологийг үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй нь худалдан авчирч суурилуулан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн ч төрөөс дэмжлэг авч чадалгүй хаалгаа барьсан аж. Гэтэл Х.Баттулга 2009 онд Төгрөг нуурын ордыг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан байна. Ингэж зарж борлуулсан схем нь хүртэл нарийн зохион байгуулалттай.   

Төгрөг нуурын ордыг харьд зарсан луйврын схем

Х.Баттулга ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Сamex” компанийг 2006 онд байгуулжээ. Тус компани “Төгрөг нуурын-Энержи”-гийн 2000 ширхэг хувьцааг 350 сая төгрөгөөр худалдан авсан байна. “Сamex” компанийн 54.5 хувийг 2007 оны зургадугаар сард Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ Чү Лонг, БНХАУ-ын иргэн Деннис Лим нарт шилжүүлж, улмаар хоёр сарын дараа уг компаниа Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” буюу “CAMEX PTE” компанид шилжүүлжээ. Х.Баттулга анхнаасаа Төгрөг нуурын ордыг гадаадын компанид зарахаар тооцоолж байсан нь эндээс харагдана.

“Хазаар гүйлгэх” наймаа цааш нарийн схемийн дагуу үргэлжилж “САМЕХ PTE” компаниа Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Велл делайт холдинг лимитед” гэх оффшор компанид шилжүүлснээр тус компани Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан, Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг уотерворкс холдингс лимитед” компанид 250 сая ам.доллароор Төгрөг нуурын ордын тусгай зөвшөөрлүүдийг худалдсан байна.

Бас нэг сонирхолтой кэйс байдаг нь Х.Баттулга Сингапурт 2000 оны хоёрдугаар сарын 24-нд “Женко холдингс PTE” гэх офшор компани байгуулсан ч хууль хяналтынхны хараанд өртмөгц уг компаниа 9 сарын дараа татан буулгажээ.

“Төрөл арилжсан” Төгрөг нуурын орд

Төгрөг нуурын бүлэг ордыг одоо “Төгрөг нуурын-Энержи”, “Төгрөг тал”, “ТНЭ”, “Монроспром-Уголь”, Тэгш сайхан”, “Цайдам нуур”, “Цэцэнс майнинг”, “Адамс майнинг”, “TCL” зэрэг 14 компани эзэмшдэг юм байна. Улаанбаатараас цаг гаруйхан давхиад очих газар буюу 180-хан километрт оршдгоороо Төгрөг нуурын орд давуу талтай. Бүхий л дэд бүтэцдээ ойр гэсэн үг.

Төгрөг нуурын ордыг эрдэс баялгийн нөөцөд бүртгээгүй. Гэхдээ 1983-1985 онд улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж, 3.1 тэрбум тонн хүрэн нүүрстэй гэсэн урьдчилсан таамаг гаргажээ. Тухайн үед Төгрөг нуурын ордыг хэтийн төлөв сайтай томоохон орд гэж үнэлсэн байна. Энэхүү хайгуул судалгаанд зарцуулагдсан мөнгийг “Төгрөг нуурын-Энержи” компани улсад нөхөн төлсөн аж. Тус компани Төгрөг нуурын Тахилтын нүүрсний ордод МV-000228, МV-013533, MV-013553, МV-015429 гэсэн 4 лицензтэй. МV-013533 дугаартай талбайдаа л гэхэд хайгуул хийж, 68 сая тонн нүүрсний нөөц тогтоон, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, уурхай нээх ТЭЗҮ-ийг 2008 онд батлуулж байжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржини арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. “Байгалийн баялгийг иргэддээ өгье” гэж ярьж яваа чинь ч үнэн. Та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компанитайгаа өөрөө учраа олж, асуудлыг шийд гэж 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээ авах болно” гэж анхааруулсан. Энэ хугацаа маргааш дуусна. Хэрхэхийг харцгааж байя, хэдүүлээ.

Г.Ууганбаатар

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа