Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
“Эгшү Монголиа клуб” нь шинэ гишүүд элсүүлэх, мотоциклын улирлын нээлтийн арга хэмжээг 2025 оны 4-р сарын 26-нд зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхол нэгтэй бүсгүйчүүдтэй танилцах, туршлага хуваалцах, хөгжилдөх нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх болно.
Мөн энэ үеэр “Geely” брэндийн шинээр үйлдвэрлэгдсэн олон загваруудтай танилцаж, унаж үзэн хурд хүчний гайхамшгийг мэдрэх боломжтой аж.
Уг арга хэмжээ Таван Богд Моторс-ийн “Geely Showroom”-д 14:00 цагт эхэлнэ.
2023 онд мото спортод дурласан эмэгтэйчүүдийн санаачилгаар байгуулагдсан “Эгшү клуб” нь өдгөө үндсэн 13 гишүүнтэйгээр, дэлхийн жишигт нийцсэн дүрэм журамтайгаар үйл ажиллагаа явуулж буй анхны эмэгтэй мото клубуудын нэг юм.
“Эгшү Монголиа”-г дэмждэг хайралдаг, Мотоциклийн ертөнцийг сонирхдог, хэн бүхэнд нас, хүйс харгалзахгүйгээр арга хэмжээ маань нээлттэй учир та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Клубийн эрхэм зорилго нь:
Гишүүнээр элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага:
Хамтран зохион байгуулагч: Таван Богд Моторс, Jeely брэнд
Ивээн тэтгэгч: Анунгоо ХХК – Pantene брэнд
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS