Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Сүхбаатарын талбайг тойрсон high class luxury барилгуудыг ташраар нь “Эко констракшн”-ы С.Нямдаваа барих болжээ. Тэнгис кинотеатрын урдах MN tower, Төв шуудангийн өмнө сүндэрлэсэн Эко тауэр, Шангрилагийн хойно олон улсын 5 одтой зочид буудлын жишгээр баригдсан Minister tower бүгд Эко констракшны С.Нямдаваа ноёнтны цамхагууд гээд бодохгүй юу.
Жишээ нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хамгийн үнэтэй байршил дахь хамгийн үнэтэй оффис, орон сууцаар нэрлэгдэж буй Minister tower-ын үнэ ханшийг сонирхъё.
Орон сууцны 1 м.кв нь 10-17 давхарт ₮13,9 сая, 18-21 давхарт ₮15,9 сая, 22 давхарт ₮17,9 саяас эхэлнэ. Хамгийн багадаа 58 м.кв-тай 2 өрөө, ихэнх нь 190 м.кв 4 өрөө, дунджаар 1-3 тэрбум, пентхауз 4 орчим тэрбумтай байж энд тухална гэсэн үг.
Тиймдээ ч энд мөнгөтэй, бэлтэй баячууд тэдний өв залгамжлагчид голцуу амьдрах болжээ. Тухайлбал саяхан суллагдсан zarig.mn сайтын эзэн Н.Өнөрцэцэгээс авахуулаад Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн, “Алтан Дорнод Монгол"-ын Т.Ариунболд, жүжигчин С.Энхтуул нарын охин Э.Тамир буюу реппер Mrs M, Mongol Made-ын Б.Солонго, Эйр трансын захирал Ш.Ганбат, PC mall-ын Т.Ганбат, Ханбогд кашмерын эзэн, Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэг, Дорнодын хамаг барилгыг барьж буй нууц баян “Тодсүндэрэл”-ийн Б.Түшиг нарын мөнгөлөг, өнгөлөг баячууд энд хэдийнэ тухалжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS