Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Улс төрчид яагаад эрх мэдэлд дурлаад, дахин дахин УИХ-ын гишүүн болох гэж “улайраад” байдаг вэ. Шалтгаан нь маш энгийн. Тэдний эрх мэдэл, албан тушаалын нөгөө талд мөнгөөр хэмжигдэхгүй ашиг байдгаас бүхнээ барин улс төрд шунадаг. Үүний нэг тод жишээ нь олноо шударга сайн төрийн түшээ хэмээн хүндлэгддэг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ албан тушаал, эрх мэдлээ ашиглан хэрхэн хөлжсөнийг баримтаар өгүүлье.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар ажиллаж эхэлснээс хойш 2013-2016 онд АН нам засаглаж байсан 3 жилийг эс тооцвол тасралтгүй 20 гаруй жил төр түшиж буй нэгэн.
Факт 1: Тэрээр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий “Эм Эм Зэт Жэй” ХХК дээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 06 сарын 15-ны өдрийн А-198 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг ашиглахаар 201189 тоот дугаар бүхий гэрчилгээг БОАЖ-аас гаргуулж авсан.
Факт-2: 2016 оны 6-р сард тэрээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаярын гарын үсэг бүхий Архетиктур төлөвлөлтийн даалгавараар “Эм Эм Зэт Жэй” компанийн Богд уулын Нүхтийн 10 га газар дээрээ “Амрагчдын орон сууц” нэрээр 8 блок 12-16 давхар орон сууц барилга барихаар захирамж гаргуулж авсан.
Факт-3: 2018 оны 3-р сард “Эм Эм Зэт Жэй” ХХК-ийн хувьцаагаа өөрийн төрсөн ах Жадамбын Батсайханд шилжүүлсэн. Нэр нь Ж.Батсайханых боловч нэдэр дээрээ эрхэм гишүүний нууц бизнес “Эм Эм Зэт Жэй” ХХК-тай холбоотой асуудлыг төрсөн дүүгийнх нь эхнэр Б.Баярмагнай, хуулийн зөвлөх Б.Шинэбаатар нар гардан гүйцэтгэдэг байна.
Факт-4: Тодруулбал, 2011 онд авсан Арцатын аман дахь уг 10 га газрын төлбөр 2011-2018 онуудад төлөгдөөгүй явж ирсэн ч уг асуудлыг тухайн үедээ “Эм Эм Зэт Жэй” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийн төрсөн дүүгийнх нь эхнэр Б.Баярмагнай, Хуулийн зөвлөх Б.Шинэбаатар нар БОАЖЯ-аар “гүйж” аргалдаг байсан.
Факт-5: Улмаар 2024 оны 4-р сард буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эм Эм Зэт Жэй” компанийн хувьцаагаа “МонКон” группын захирал Б.Амартөвшинд шилжүүлсэн. Шилжүүлсэн ч гэж дээ үнэ, хувь тохирч худалдсан аж.
Өдгөө тус газар дээр орон сууцны 16 давхар бүхий цогцолбор хороолол барих төсөл эхлээд байна.
Энгийн иргэн улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын аманд газар авах бүү хэл 0,7 га газраа ч олж авахад бэрх болсон цаг. Харин эрхэм гишүүн хүн бол дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар гэх гоё нэрийн дор га, га-гаар нь газар аваад дараа нь зориулалтын бусаар ашиглаж, орон сууц барьдаг явдал газар авсны нэг жишээ энэ юм.
Эх сурвалж: amlalt.mn сайт
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS