Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Энэ хаврын дуулианы эзнээр нэгэнт тодорсон УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой элдэв баримт материал гарч ирсээр байх бололтой. Шинэ долоо хоногийн эхний өдөр парламент дахь ХҮН нам мэдээлэл хийж, ноцтой гэж үзэж буй баримтыг АТГ-т өгөх болсноо зарлав.
ЖЕНКО группээс БНСУ-ын Дэвү интернэшнл компанид 2006-03-23-нд албан бичиг илгээж байжээ. Х.Баттулгын гарын үсэг бүхий уг албан бичгийн гол агуулга нь нөөцийг нь тогтоосон орд газрыг зарж байна гээд худалдан авагч олж өгөхийг хүссэн байжээ. Энэ нь эдүгээ яригдаж буй Х.Баттулгын зарсан гэх Төгрөг нуурын орд газартай холбоотой байж болзошгүй гэж үзэн АТГ-т баримтыг явуулж байгаа юм байна. Тухайн үед Х.Баттулга УИХ-ын гишүүн байсан бөгөөд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа бусад ажил албан тушаал хашихыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг ч мөн зөрчсөн гэж үзэж байна. Харин ч Х.Баттулга эрхэм гишүүний энэ нэр хүндээ ашиглаж, орд баялгийг зарах ажлаа амжуулж явсан юм биш үү.
Уг бичигт Хятадтай ойролцоо орших батлагдсан нөөц янз бүрийн байгалийн баялгийн орд газрууд миний эзэмшилд байгаа. Иймээс манай байгалийн баялгийг авах Хятад худалдан авагчдыг олож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ. Энд дурдсанаар нэг биш нэлээд хэдэн орд газар өөрийнх нь мэдэлд байдгаа зарлажээ.
ХҮН намын энэхүү мэдэгдлээс харахад парламент дахь намууд Х.Баттулгын Төгрөг нуурын орд газрыг зарсан асуудлаар ижил байр суурьтай байгаа юм байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS