Шинэхэн Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэг Хөгжлийн банкнаас 82 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авч байжээ

Шинэхэн Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэг Хөгжлийн банкнаас 82 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авч байжээ

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Ч.Ганцэцэг гэж хэн бэ?


Түүний тухайд ердөө жилийн өмнө буюу 2023.03.15-ны өдөр болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр чанаргүй зээлийн асуудлаар нийтийн сонсголд гэрчийн мэдүүлэг өгч байв.

Тодруулбал, “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд “Ханбогд кашмер” ХХК нь өөрийн хамаарал бүхий компаниар нийт 82 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар ашигласан болохыг шинжээчид нотлох баримтын хүрээнд гаргаж тавьсан.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж, тухайн үед шүүхийн шатанд явж байсан “Монгол микрон кашмер” ХХК нь Ч.Ганцэцэгийн төрсөн дүүгийнх бөгөөд бүртгэлийн лавлагаагаар тус компанийг өөрийн төрсөн дүү Ч.Баттогоотой 2005 онд үүсгэн байгуулж байсан нь тогтоогдсон. Гэвч сонсголын үеэр ямар ч хамааралгүй гэж байжээ. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээлийг өөрийн хамаарал бүхий нэг компанийн нуруун дээр наачихаад “ Надад ямар ч хамааралгүй. Дүүгийнхээ эхнэрийг ямар ажил хийдгийг мэдэхгүй” хэмээн булзааруулж байсан байх юм.

Тэд эл зээлээ төлсөн үү, цаашилбал саяхан ийм хэрэгт орооцолдож байсан хүн өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг хүндтэй цолыг авах нь шударга уу гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөнө.

Эргэн сануулахад 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол авч байсан “Эрдэнэс силвер ресурс” төрийн өмчит компанийн захирал асан Т.Мөнхбаяр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдээд буй. Эндээс Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цолны шалгуур, нэр хүнд хаана явна вэ, ямар шалгуураар өгдөг вэ гэж асуухад хүргэж байгаа юм.


Шинэхэн Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэгийн бас нэг сонирхолтой өнцөг бол түүний гэр бүл болон улс төрийн background.

Бизнесээ эхлүүлж байх үестээ бийлэгжүү хятад бизнесмэнтэй түншилж байсан, тэд бараг гэр бүл шахуу явсан, цаг сайхан байх үед ноолуурыг онгоцоор урагшаа зөөдөг том гарын бизнесмэн байсан гэх хов жив ч явдаг.

Баянхонгор аймгаас гаралтай Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэгийн нөхрийг П.Анхжаргал гэдэг. П.Анхжаргал нь өдгөөгийн хотын мэр, тухайн үеийн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ажлын албаны даргаар ажиллаж байсан. Хэдийгээр Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн даргаас улс төрийн карьераа эхлүүлж байсан ч МАН-д үнэнч залуусын нэг гэгддэг төдийгүй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй журмын нөхдийн хамт Эрдэнэт хотын нутгийн зөвлөлд тэргүүлэх үүрэгтэй ажилладаг. Өөрийгөө “Даншиг” группийн Ерөнхийлөгч хэмээн танилцуулдаг П.Анхжаргалыг МАН-ын УИХ-д сойж буй мөнгөтэй залуусын нэг гэх нь бий.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2 цаг 52 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

5 цаг 22 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

23 цаг 36 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

Өчигдөр 13 цаг 04 мин

Боль л доо Номион

Өчигдөр 11 цаг 04 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 06 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Уржигдар 19 цаг 30 мин

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Уржигдар 11 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 34 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа