Гавьяатуудын багшийн багш, хүндэт профессор болтлоо урлагт 40 гаруй жил зүтгэсэн Ардын багш Л.Чаминчулуун
Урлагийн алтан үеийн хатагтай нараас улс төрд хүүгээ охиноо илгээсэн хүн хуруу дарам цөөн. Л.Норовбанзад агсны охин Б.Дэлгэрмаа, Н.Сувдын хүү Т.Бат-Оргил гэсгээд жагсаалт дуусна аа. Харин одоогийн парламентад нэгэн содон дүр буй нь нэрт жүжигчин авьяасын ундарга Л.Чаминчулууны хүү Б.Баярбаатар.

Л.Чаминчулуун хатагтайг аль ч дуучны тоглолтын тайзнаас харж болно. Сэтгэлд дотно яруу сайхан шүлэг уншиж үзэгчдийг уйлуулах увидастай чадалтай жүжигчин. Нэг мэдсэн энэ алдарт жүжигчин урлагийн амьдралаар 42 жил амьдарчээ. Өдгөө СУИС-даа тайзны яриа заахын зэрэгцээ сургуулийнхаа “Хүндэт профессор”. Түүний шавь нараас 10 хүн МУГЖ цол хүртсэн ч багш өөрөө одоо болтол МУГЖ байгаа нь сонин юм шүү.

Орчин цагт бол ичихгүй бол хоёр кинонд тоглоод сошиал нь 200к дээш дагагчтай бол бараг МУГЖ болчихоод байгаа шүү дээ. Шавь нарын лист нь ч дан мундгууд, биширмээр. Хамгийн сүүлд С.Болд-Эрдэнэ, Ц.Төмөрхуяг, Д.Ганцэцэг нар нь МУГЖ хүртжээ. “Мөрч”-ийн од Н.Ялалт, марзан жүжигчин Б.Даваажав нар мөн түүний удирдлагаар төгсжээ. Л.Чаминчулуун Өвөрмонголд анх удаа мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулсан төдийгүй "Одон" телевизэд кинонд дуу оруулах хичээл заасан улс дамнасан алдартан ч дэндүү даруу даа.

Хань Баярмагнай нь Ардын армийн 107-р ангиас тэтгэвэртээ гарч МАН-д 1995 оноос хойш 20 орчим жил намын төв аппаратад бичиг хэргийн эрхлэгч, улс төрийн ахлах ажилтнаар ажилласан юм билээ.


Л.Чаминчулуун Ереван хотын театр урлагийн дээд сургуулийг 1980 онд төгсөн магистрын зэрэгтэй эх орондоо ирж театртаа ажилласан. 1987–1992 онд Армийн театрыг Тунгалаг, Г.Равдан, Д.Жагдаг, Я.Оюунцэцэг, Б.Нармандах нартай хамт санаачилсан байдаг. Бахархам түүхтэй Гранд хатагтай Л.Чаминчулууны урлагт оруулсан хувь нэмэр хязгааргүй гэчихэд хэтрүүлэг болохгүй нь ээ.

Харин түүний хүү Б.Баярбаатарын хувьд улс төрийн цаг нь одоо, гэхдээ тод зам мөртэй эхэлж байна. Сайн эцэг эхийн буяныг даах гэдэг том үүрэг хариуцлага.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.