Торгон дүрэмттэй УБТЗ-ын “ганган” орлогч Д.Амарбаясгалангийн тансаг хэрэглээ
Төрийн албан хаагчийн дүрэмт хувцсыг өлзий хээтэй, торгон даавуугаар сольж, бусдаас ганцаараа онцгойрсон ганган шаавай энэ хатагтайг Д.Амарбаясгалан гэнэ. Тэрээр УБТЗ-ын орлогч даргаар 2022 оноос хойш томилогдон ажиллаж буй.
Одоогоос 3 жилийн өмнө буюу 2023 онд УБТЗ-ын орлогч дарга С.Батдөл гэртээ 7,3 тэрбум төгрөг нуун дарагдуулж байгаад ил болоход Д.Амарбаясгалан хатагтайн нэр бишгүй олон дурдагдаж байв. Тухайлбал С.Батдөл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга байсан. Харин Д.Амарбаясгалан нь тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга бөгөөд Тээвэр зохион байгуулалтын алба түүний хариуцсан бүтцэд багтаж байжээ.

Тиймдээ ч чамгүй өндөр албан тушаал хашдаг, эрх мэдэлтэй энэ хатагтайн өмссөн дүрэмт хувцас нь хүртэл бусдаасаа өөр, торгон материалтай, хээ угалзтай байгаа нь олны анхаарлыг татаад буй. Тэрээр УБТЗ-ынхаа бэлгэ тэмдэг болсон хээ угалз бүхий өлзий хээг шигтгэсэн рояаль хөх өнгийн торгон материалаар дүрэмтээ тусгайлан оёулжээ. Энэ төрлийн материалыг мэдээж эх орондоо чамгүй брэндлэг газраар захиалан хийлгэсэн нь мэдээж биз ээ. Загварын хувьд УБТЗ-ын ажилчдын өмсөх ёстой дүрэмт хувцас. Гэхдээ тодорхой өндөр албан тушаалтнууд дүрэмт хувцсаа байгууллагаасаа болон хувиараа захиалгаар хийлгэх боломжтойг УБТЗ-ын хүний нөөцийн албанаас тайлбарлав. Угтаа УБТЗ-ын ажилчдын өмсдөг дүрэмт хувцас лого, тэмдэг бүхий тоноглол, цамц, хослолтой нийлээд гадуур 500 мянган төгрөгөөс эхлэн худалдаалдаг байна.
Харин гоёж гангалах дуртай Д.Амарбаясгалан даргын өмссөн энэ торгон дүрэмт хувцас түүний энгийн л нэг хэрэглээ байх. Өөр нэг жишээ зураг харуулахад ажлын байран дээрээ хуралд оролцож байхдаа өмссөн энэ хувцас гэхэд Их Британийн алдарт high fashion зэрэглэлийн Burberry брэндийнх. Burberry брэндийн 2022 оны намар, өвлийн TB (Thomas Burberry) гэх алтан товчтой монограмтай, даавуун кашимерин кардиган. $1,190 үнэтэй. Төрийн албан хаагчийн хувьд 4-5 сая төгрөгийн үнэтэй нэг цамц өмсөнө гэдэг борчуудын хувьд хэмжээлшгүй тансаглал.

Төрийн хувцсыг гангарааны дүрэмт болгосон Д.Амарбаясгалангийн тухай товч мэдээлэл хүргэхэд тэрээр Москвагийн Төмөр замын дээд сургуулийг “тээвэр зохион байгуулалтын удирдлага, ашиглалтын инженер” мэргэжлээр төгсөж, 1989 оноос УБТЗ-д ажиллаж, ачаа тээврийн пүүлэгчээс ажлын гараагаа эхэлжээ. Улмаар Тээвэр зуучлалын төвийн даргаар ажиллаж байгаад 2022 онд Замын орлогч даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа аж.
Түүний ХОМ-ээс хүргэвэл:
Өөрийн орлого: 108 сая төгрөг
Гэр бүлийн орлого: 0
Орон сууц: 3ш-920 сая төгрөг
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин Mercedes Benz 180 – 1-30 сая төгрөг
Мал: Адуу-2, Адуу-10, Үхэр-10, Ямаа-30 57 сая төгрөг
Газар: Эзэмших-0.7га-1 80 сая төгрөг
Үнэт эдлэл: 22 сая төгрөг
Хадгаламж: 12 сая төгрөг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.