DJ SODA: “Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөөр харагдаж, хөгжмөөрөө дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж ажилладаг”

DJ SODA: “Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөөр харагдаж, хөгжмөөрөө дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж ажилладаг”

Электрон хөгжмийн Азийн хатан хаан, дэлхийн инфлүнсэр DJ SODA 2025 оны 03-р сарын 15 нд Аса Аренад монгол үзэгч фэнүүддээ шоу тоглолтоо хүргэх гэж байна. Түүний ярилцлагыг хүргэж байна.

  • Та хэдийнээс хойш DJ хийж, загвар өмсөж эхэлсэн бэ? Цаашдаа таны зүгээс ямар шинэ зүйл хүлээж болох вэ?

  • Үнэндээ би DJ хийх болон загварын ертөнцөд орсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. DJээр ойролцоогоор 12 жил, загвар өмсөгчөөр 14 жил ажиллаж байна. Ер нь би өөрийгөө шинэ сорилтуудад үргэлж турших дуртай, энэ нь ч надад маш сонирхолтой байдаг. Өдөр бүр л хичээж ажиллаж байна.  

  • Таны хувьд хамгийн сайхан болон хамгийн сэтгэл дундуур болсон тоглолт юу байсан бэ?

  • Тоглолтын хамгийн гайхалтай зүйл нь үзэгчид миний дуулсан дууг даган дуулж, хөгжмийг сэтгэлээрээ мэдэрч байгаа нь гоё санагддаг. Нэг тоглолт дээр фэн охид маань яг миний бүжгийн хэв маягаар хамт бүжиглэсэн тэр тоглолтыг би мартдаггүй, надад маш гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Харин хамгийн таагүй нэг жишээ гэвэл согтуу хүн тайзан дээр гарч ирээд тоглолтыг минь үймүүлэхийг хүссэн явдал байв. Түүнээс гадна би тайзан дээр тоглож байхдаа хэн нэгний шидсэн чулуунд оногдож, нүүрэндээ гэмтэл авч байсан.

  • Хэрвээ та сонголт хийх шаардлагатай бол, ямар мэргэжлээр ажиллах вэ? DJ эсвэл өөр нэг зүйл?

  • Би DJ мэргэжлээ маш их хайрладаг. Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж ч чадахгүй, тиймээс хэрвээ дахин сонголт хийх шаардлагатай бол, би яах аргагүй л DJг сонгоно. Хэрвээ үнэхээр DJ болохгүй байсан бол, би дуу хөгжмийн салбарт ажиллах байсан болов уу. Тийм ээ би итгэлтэй байна.

  • Та сонсох дуртай 3 дуугаа нэрлэвэл?

  • Rooseveltийн "Strangers", HVME-ийн "Goosebumps", мөн Bad Bunny & Jhay Cortez-ийн "DAKITI" дуунуудыг би сонсох дуртай.

  • Таныг Азийн хатан хаан №1 DJ, эсвэл дэлхийн шилдэг эмэгтэй DJ нарын нэг гэж дуудах үед ямар мэдрэмж төрдөг вэ?

  • Миний хөгжмийг хайрлаж, дэмждэг фенүүд болон сонсогчдодоо би үнэхээр талархаж явдаг. Миний хөгжим, бүтээлүүдийг хүлээж байдаг маш олон үнэнч фэнүүд бий, эсрэгээрээ бас сонсох дургүй хүмүүс ч байгаа байх. Тиймээс би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөө харуулж, хөгжмөөрөө болон бусад контентоороо дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж байна. Зогсолтгүй хөдөлмөрлөх гэсэн үг л дээ.

  • 2025 онд таны ажлын төлөвлөгөө болон DJ SODAгийн хувьд “дараагийн алхам” юу вэ?

  • Би 2025 онд өөртөө шинэ сорилтуудыг тавьж, өндөр чанартай олон сайхан уран бүтээл гаргахад бүрэн бэлэн байна. Та бүхэн энэ жил ч гэсэн намайг анхааралтай ажиглаж, дэмжиж байгаарай! Та бүхний үзүүлж буй асар их хайр, дэмжлэгт маш их талархаж байна.

 Та бүхэнд намайг олж харан, дагах боломжтой бүх сошиал медиа хаягуудаа доор жагсаалаа:

Instagram: @deejaysoda

Facebook: djsodaofficial

Twitter (X): @dj_soda_

TikTok: @deejaysoda

YouTube: djsodaofficialtv

Намайг үргэлж дэмждэг та бүхэнд маш их баярлалаа! 🎶

Хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэнд үзүүлэх үйлчилгээний зураглалыг тодорхой болгоно

Уржигдар 18 цаг 23 мин

“БОЛЬШОЙ ТЕАТР”-ЫН ГОЦЛООЧИДТОЙ ХАМТАРСАН “ЖИЗЕЛЬ” БАЛЕТ МОНГОЛЫН ТАЙЗНАА АМИЛНА

Уржигдар 14 цаг 13 мин

Шархалсан далавчтай дуулах ямар байдаг бол...

Уржигдар 13 цаг 27 мин

П.Батчулуун эмчтэй холбоотойгоор ОУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах салбараас Монгол Улсын шүүх байгууллагад хандан захидал ирүүлжээ

Уржигдар 12 цаг 06 мин

Ө.Ганзориг: Бондын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ийнхүү санаачлан ажиллаж байгаад талархаж байна

Уржигдар 09 цаг 53 мин

Иргэдэд хямд гурил идэх сонголтыг нь үлдээнэ үү

2025-04-24

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “ЗҮРХ АСНА” тоглолтоо 2025 оны наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

2025-04-24

“Egshu Mongolia“ шоуны үеэр “Geely” брэндийн шинэ загваруудтай танилцан, унаж хурд хүчний гайхамшгийг мэдрээрэй

2025-04-24

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-24

“Хар сарнай” хамтлагийн тугийг Эверестийн оргилд мандууллаа

2025-04-23

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-23

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

2025-04-22

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

2025-04-22

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

2025-04-21

ХҮН хүч хавсрав

2025-04-21

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

2025-04-21

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

2025-04-21

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

2025-04-21

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-21

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Сурталчилгаа