Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Өчигдөр 55 нас хүрсэн АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Ромын Пап ламын оршуулах ёслолын ажиллагаанд ирсэн дэлхийн удирдагчдын эгнээнд нөхрийнхөө хамт хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр олны анхааралыг багагүй татсан зочдын нэг байлаа. Тэрээр оролцож байгаа үйл ажиллагаандаа зохицуулан гашуудлын хар өнгөтөй Dolce & Gabbana брэндийн хувцасаар гангарсан бол нөхөр нь хөх өнгөтөй хослол өмссөн нь үл хүндэтгэсэн гэсэн шүүмж дагуулав.
Угаасаа л олноос онцгой байж анхааралд өртөх дуртай Доналдын тухайд энэ мэт өөдгүй үйлдэл гаргах юу ч биш л дээ. Харин нөхрийнхөө тангараг өргөх ёслолоос хойш нийтэд бараг ил гараагүй Меланиа Трамп хаана юу хийж яваа бол? Саяхан болсон Христийн шашины томоохон баяр Улаан өндөгний баяраар нөхрийн хамт цагаан ордонд болсон арга хэмжээнд Меланиа оролцсон нь түүний анхны нийтэд гарсан нь. Тэгээд энэ удаа Италид ирэв.
Меланиа бол АНУ-ын өмнөх уламжлалт ёст тэргүүн хатагтай нараас өөр гэдэг нь нийтэд ил. Гэхдээ тэр яг юу хийж байна вэ? Трампын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа ялах үе хүртэл бараг салчихсан байсан Меланиа (цаасан дээр л гэрлэлт нь үлдсэн) нөхрийгөө сонгуульд ялахад дахин тэргүүн хатагтайн сэнтийд суух нь ойлгомжтой болсон юм. Мэдээж энэ үеэс тоглоомын дүрэм өөрчлөгдөн бүх зүйл түүний талд ашигтайгаар эргэх нөхцөл бүрдсэн. Хүүхэмсэг, зальтай, хууль журам мэддэггүй, бүдүүлэг, баярхуу дээрэнгүй нөхөр болон түүний том болсон хүүхдүүдэд энэ удаа Меланиа өөрийн шаардлагаа тулгах алтан боломж тохиосон гэсэн үг. Ёстой Трампын хэлдэгээр тамга хөзөр тэргүүн хаатгтайн гарт очив. Нэгэнт хөзөр атгасан хатагтай энэ удаа өөрийн багтай хамтран маш ухаалаг нүүдэл хийж байгаа нь дамжиггүй. Тэр нүүдлийн нэг нь Трампыг тангараг өргөхөөс 2 сарын өмнө Амазонтой $40 сая гэрээ хийж тэргүүн хатагтайн амьдрал нэртэй өдөр тутмын амьдралаараа бараг реалити шоу маягийн нэвтрүүлэг хийх гэрээ байгуулаад амжиж.
Тодруулбал, түүний баг Netflix, Apple Paramount, Disney гэсэн томхон кино багийнханд санал хүргүүлж хамгийн өндөр амласан Амазоныг сонгожээ. Мэдээж мөнгө чухал. Энэхүү баримтат нэвтрүүлгийн зураг авалт Трампыг тангараг өргөхөөс өмнөхөн эхэлсэн бөгөөд тэрээр одоо хаа ч явсан нүсэр кино группийн багтай явж камерны өмнө амьдраад тун завгүй болжээ. Хэдийгээр нөхөр нь дахин сонгогдон өөрөө тэргүүн хатагтай болсон ч 4 жил тусдаа амьдарсан нөхөртэйгөө хамт Цагаан ордон луу нүүж очихыг хүсэхгүй байгаа гэнэ. Учир нь Меланиагийн баг энэ удаа өмнөх хийсэн гэрээг шинэчлэх хатуу шаардлага Доналдад тулгажээ.
Меланиаг өмнө нь анх тэргүүн хатагтай болоход Трампын том охин Иванка өмнүүр нь орж гол дүрд ихээхэн тоглосон бөгөөд угаасаа хийсэн гэрээний дагуу байсан Меланиа түүнийг өөрчлөх гэж айхтар зүтгээгүй гэдэг. Доналд Трампыг дахин сонгогдоно гэж хэн ч төсөөлөөгүй байсан энэ цаг үед Меланиа өмнөх туршлагасаа суралцан ахин алдаа гаргахыг хүссэнгүй. Адаглаад л мөнгөтөй үлдэхийг тэр энэ удаа сонгожээ. Одоо Меланиа Иванкаг “гишгэж” аавыг нь атгандаа байлгаж олны өмнө гарах тоолонд хэдэн зуун мянган доллар халаасанд нь орж байхаар тооцсон том хөзөр атгаж. Тэдний нууц энэ гэрээг бид дор хаяж Трампын засаглал дуустал олж мэдэх боломжгүй маш өндөр нууцлал дунд хоёр талын олон өмгөөлөгч хуульчид оролцсон ба мөнгөний тоог ихэд чандлан нууж байгаа аж. Тэд албан бусаар тусдаа амьдраад 9 жил болжээ.
Цаасан дээрхи гэрлэлтийг цуцлахад асар олон ярвигтай зүйлс их хэмжээний мөнгө өв залгамжлал дээр санал зөрж тохиролцоонд хүрэхгүй явж байтал Трампын 33 зүйл ангиар Америкийн дээд шүүхээр гэм буруутай нь батлагдсан нь бас хойшлох том шалтгаан болж байж. Тэгж байтал “атаман” сонгуульд ялж хэний ч санаанд оромгүй эргэлт гарснаар эдний салалт түр хойшлогдоод байгаа хэрэг. Хэрэв Трамп дахин сонгогдоогүй бол тэд албан ёсоор салахад бүх зүйл бараг бэлэн болсон байв. Цаг хугацааны уртад тоглоом яаж эргэхийг таашгүй. Гэвч Меланиад одоохондоо том хөзөр байгаа тул тэр амжиж өөртөө ашигтай бүх хувилбарт тоглож үзэх нь маш ойлгомжтой юм.
Сэтгүүлч Д.Эрдэнэсувд
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS