Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Төрийн түшээдүүд эхнэрээ энд тэнд дагуулж явах нь багасаж, эхнэрээрээ гоёхоо мартагнаад байсан бол өнөөдрийн гол сэдэв болгож УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэргийгээ олны өмнө ил гаргав. Тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авах ажилдаа гэргийтэйгээ хамт оролцжээ. Анх удаа олны өмнө гаргаж байгаа нь биш боловч өнөөдрийн явдал сошиал дахь хэрүүл тэмцэл, бусдын хөрөнгө дээр туйлдаг гаруудын болсон болоогүй попролтыг нам дарж чадав бололтой. Спикерийг гэргийг Д.Бямбасүрэн гэнэ. Тэрээр дөрвөн хүүхэдтэй Алдарт эх. Элдэв чамин гоёогүй, тод энгэсэг ч түрхээгүй, даруу боловч донжтой саарал хослолоор гоёсныг харвал төлөв даруу ч мэдрэмжтэй бүсгүй бололтой.
Олонд нээлттэй мэдээллээр бол Д.Бямбасүрэн хатагтай хувьдаа “Хас медиа групп”-ийг эзэмшдэг, тус групп нь 10 гаруй охин компанитай гэдгээс өөр бариад авчих тодорхой мэдээлэл алга. Ийм нэгэн нууцлаг боловч тулсан газар донжтой, мэдрэмжтэй бүсгүй УИХ-ын даргын төдийгүй улс орныхоо нэр, нүүрийг тахалж гэнэ гэнэхэн олны өмнө гарч ирдэг болов. Гэргийгээ тас нуудаг түшээдийг бодвол Д.Амарбаясгалан дарга үе, үехэн төрийн айлчлал, үйл хэрэгтээ гэргийгээ дагуулан гоёчихоод байгаагаас үзвэл тэрээр тогтвортой гэр бүлтэй төдийгүй гэр бүлсэг нэгэн гэдэг имижийг бий болгож чадлаа. Сайн хэрэг.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS