Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Алсын хараа 2050 хийгээд байсан биздээ, аймгуудынхаа харааг тодорхойлоогүй байсан юм уу
“Монгол Улсын хөгжлийн алсын харааг тодорхойлох түүхэн үйл явдлын нэгэн чухал хуудас болж үлдэх Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт үргэлжилж байна” хэмээн Шадар сайд С.Амарсайханыг дэмжигчдийн группэд сүртэй сайхан мэдээлжээ. Аймгуудынхаа алсын харааг тодорхойлохоор чуулж байх хооронд нөгөөдүүл нь шатаж гүйцлээ. Том хараа тодорхойлох яахав ээ, энэ хаврынхаа түймэр, тариалалт, ус үертээ анхаарал тавина уу дээдэс минь. Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүнбүрэн суманд түймэр гарч байна. Монгол Улс Алсын хараа 2050-иа аль эрт тодорхойлоо биздээ. Аймгуудынхаа алсын харааг мартчихсан байсан юм уу.
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүсийн хөгжил нэртэй өргөн зугаалга үйлдсээр, хоёр дахь нь Хойд бүсэд болж байна. Өмнө нь Хангайн бүсийнх болсон. Одоо тэгээд энэ хаваржин, зунжин явах уу. Энэ жижигхэн улсынхаа, орон нутгийнхаа нөхцөл байдал, асуудал проблемийг мэдэхгүй юу. Хар мянгаараа асар их зардал гаргаад яваад байх юм. Газар дээр нь шийдвэрлэлээ гэдэг ганган гоё үгээр хачир хийчихнэ. Л.Оюун-Эрдэнэ минь одоо больж үз, балай юм уу. Эрхэлж ханаагүй юу, энэ улс орон чинь сүйрлээ. Явдлыг чинь даахгүй төрийн алба сөхөрч гүйцлээ.
УИХ-ын гишүүн, Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга гээд тоочиж барамгүй гуншинтай С.Амарсайхан та ид түймэр, хуурайшилтын үед Онцгойн онгоц хөлөглөн хурал хуйдсан эсэхдээ бодит хариу өгнө үү. Онцгой комиссын дарга чинь үгүй гэв, олон түмэн тийм гэв.
Бүсчилж хөгжихөөр шийдлээ гээд баахан, баримт бичиг баталлаа гэж бас дахин чуулсан. Одоо Засгийн газраараа очоод бүсийн төвийн дарга нар томилоод явна. Байхгүй хотын захирагч, бүсийн захирагч томилохоор бөөн бөөнөөрөө явах хэрэг байна уу.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS