Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Хичээлээ олигтой хийж, үгэнд орохгүй байгаа хүүхэддээ муу сурвал хог түүж амьдарна гэдгийг ойлгуулахын тулд хогийн цэг дээр аваачиж амьдрал үзүүлдэг төлөөлөгч манай нийслэлд байна. Тэр бол НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан.
Тэрээр нүүр номондоо “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа. Аав ээж нь өглөөний ургах нартай уралдаж гарч орой харанхуй бүрэнхий болоход ажлаа тараад орж ирдэг. Үхтлээ ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөрт нь өгдөг. Эцсийн бүлэгт үр хүүхдүүддээ сайн боловсрол олгоё сайн хүн болоосой, ээж ааваасаа хойш өөрийгөө амьдралаа аваад явчихдаг хүн болоосой гэж бид хүсдэг. Заримдаа хүн байгаа зүйлээ харьцуулах зүйлгүй үед үнэлдэггүй. Зовлон гэж боддог зүйл нь жаргал байдаг” хэмээн постолж олны зэвүү, дургүйг зэрэг хүргэв.
Иргэдийн амьдрал нийтээрээ хүнд байна. Амьдрахын тулд юу тааралдсанаа хийж байна. Хог түүх ч ажил, хөдөлмөр мөн. Гэтэл сар бүр төсвөөс 9 сая төгрөгийн цалин халааслаад сууж байдаг нэг савсагнуур төлөөлөгч иргэдийнхээ ядуу зүдүү амьдралыг үзүүлэн болгож, үр хүүхэддээ жигшүүлэх жишиг болгож болохгүй юм. Учир нь тэр зүгээр нэг дэлгэц түрээслэгч, Драгон авто вокзалын хөрөнгөлөг хүргэн биш нийслэлийн иргэдийг төрд төлөөлж буй нийтийн албан тушаалтан. Хашиж буй албан тушаал нь ядарсан иргэдийнхээ ядуу зүдүү амьдралыг жишиг, жигшил болгох биш харин нэгийг нь ч болов хогийн цэгээс өөд нь татаж, боловсролтой, ажил мэргэжилтэй болгох үүрэг бүхий албан тушаал юм.
Ерөөс Ж.Энхжаргалангийн энэ мэт дээрэнгүй хандлага зөвхөн энэ постоор хязгаарлагдахгүй.
Хамгийн сүүлд гэхэд тэрээр "Ард түмнийг төлөөлж байгаа ухаантай юм бол 1xBet-ээс хэдийг авч юу хийснээ илчлээрэй. Баримт өөрөө ярьдаг юм" гэсэн иргэний сэтгэгдлийн хариуд “Чи төлөөлөгчтэй ингэж ярихгүй ээ гөлөг минь” хэмээн агсамнасан. Тэрээр монголчуудыг хуйгаар нь хулхидсан, хууль бус 1xBet-ээс хөрөнгө босгож явсан бөгөөд үүнийг нь сануулж, зарчим ярьсны төлөө жирийн нэг иргэнийг гөлөг, нохойгоор нь дуудаж, төлөөлөгчтэй хэрхэн харилцах дүрэм сануулж байгаа нь тэрээр хөрөнгө мөнгө хийгээд албан тушаалдаа аархаж бялуурсан, амьдралаас тасарсан нэгэн гэдгийг харуулж байгаа юм. Ийм хүн нийслэлийн иргэдийг төрд төлөөлөх эрхтэй юу?
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS