Дуулиант салалт: Т.Баясгалангийн “Сама” хотхон, “Монгол эв нэгдэл” төслийн ашигт С.Жавхлан зүгээр “панчаан” болов уу?
Үнэн гэвэл С.Жавхлан хэдэн эхнэр солих нь бидэнд хамаагүй нь үнэн. Гэвчиг тэд хамтдаа 2025 онд “Монгол эв нэгдэл” төсөл эхлүүлсэн, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний “Эксим” нэгдсэн холбоог байгуулан 21 аймгаар аялан үндэсний үйлдвэр худалдаа эрхлэгчидтэй уулзсан билээ. Үнэ төлбөргүй тоглолт хийсэн ч холбоонд нь элсэхэд 5-20 сая төгрөгийн хураамж бүхий багцтай байсан юм билээ. Тэр ажил юу болж дууссаныг Т.Баясгалан болон бурхан чөтгөр хоёр л мэдэх байх. Шаварт унасан шарын эзнээр Т.Баясгалан тус холбооны ТУЗ-ийн гишүүн учраас үлдсэн байж таараа. Түүний энэ ажлын алтан партнер нь НИТХ-ын төлөөлөгч “Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөн байсан. Мөн С.Жавхлан Т.Баясгалан нар хамтдаа Увс аймгийн Улаангом хотод “Сама” хотхон барьсан. Хосууд салахад тэр их хайр нь хаачдаг вэ гэдэг шиг энэ хоёр салахад тэр их хөрөнгө чухам хаачсан нь оньсого хэвээр үлдлээ. Т.Баясгалан Кёкшюүзанаас салахдаа залилагч нэр зүүн шүүхээр хэсэг явсны эцэст цагаатаж хууль ёсоор чамгүй хөрөнгө авч салсан. С.Жавхлангаас салахдаа мөнгө биш юмаа гэхэд уран бүтээлчийн хувьд ард түмний хайртай дуучны хувьд нэр хүндээ update хийж эргэлтийн цэг дээрээ refresh хийж чадлаа. С.Жавхлан газардахгүй. Эксдээ нэг удаа 21 аймгаар хамт аялан тоглолт хийж өглөө гээд түүний далай мэт арвин нэр хүнд, цуцашгүй хоолой, төрмөл авьяаст хоромжтой ч юм биш. Орчин цагт эмэгтэйчүүд салалтын дараа уйлж дуулж үлдэхээ больсон. Чадаж байна, манай Т.Баясгалан. Энэ хоёрын салалт түр хайр дурлалаас хамгийн их ашиг хүртсэн хүн нь Г.Гангамөрөн боллоо шүү. Яаж яваад биенээ олж найзласан юм гэмээр Т.Баясгалан нь улс төрд Г.Гангамөрөнгөөр дамжих ч юмуу эсвэл Г.Гангамөрөнгөө Т.Баясгалан гаргах гээд ч байгаа юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.