МИАТ ТӨХК “Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

МИАТ ТӨХК “Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

МИАТ ТӨХК нь “Бойнг” 787-9 холын зайны, өргөн биетэй, 292 суудалтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан, түлшинд хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн онгоцыг 2023 оноос нислэг үйлдвэрлэлд ашиглаж ирсэн юм.

Агаарын хөлгийг гурван жилд нэг удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд оруулдаг. Энэ дагуу МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер техникийн ажилтнууд  Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа.

4501c4b376da4ecba59569fb469bd0d8

Ингэснээр МИАТ-ийн АХЗҮГ өмнө нь жижиг онгоц,  нарийн биетэй агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийдэг байсан бол цаашид өргөн биетэй том онгоцны засвар үйлчилгээг хийх, орлогоо нэмэгдүүлэх  боломж нээгдэж байна. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат нараас тодрууллаа.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн: Манай компани болон инженер техникийн ажилтнууд олон улсад өрсөлдөхүйц  болсныг илтгэж байна

961aac4e15d9466b83340ae46afc1f05 

-МИАТ ТӨХК нь “Бойнг” компанийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн 787-9 Дримлайнер өргөн биетэй агаарын хөлгийг 2023 оноос хойш нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ агаарын хөлгийг бид Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд МИАТ компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд Монгол Улсад анх удаа өргөн биетэй агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг амжилттай хийлээ. Энэ бол манай ажилтан, алба хаагчдын болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гадны  авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх чадвартай болсныг илтгэж байна. Үүнд компанийн удирдлагын зүгээс баяртай байна.

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат: Анх удаа өргөн биетэй том онгоцонд засвар үйлчилгээ хийж, шинэ зүйлд суралцлааb21dc3388c5840bd951bf8c546469e1d 

-787-9 Дримлайнер агаарын хөлөгт гурван жилд нэг удаа хийгддэг хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг 20-оод хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ажлын явц сайн байна. Өргөн биетэй энэхүү онгоц нь анх удаа засварт орж байгаагаараа онцлогтой. Тиймээс засварын явцад мэдэхгүй зүйлүүд гарч ирж байсан. Гэсэн ч бид засварын ажлыг амжилттай хийж чадлаа.

Одоо манай агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь Чэжү Эйр, Korean Air-ийн жижиг онгоц, их төлөв 737 буюу нарийн биет онгоцнуудын засвар үйлчилгээг хийдэг. 787-9 Драймлайнер агаарын хөлгийн засвар үйлчилгээ амжилттай болсноор цаашид өргөн биетэй \widebody\ онгоцуудын  засвар үйлчилгээг хийх боломжтой болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.